П.Мөнгөнсор
10 сарын 16, 2024
Боловсролын төлөө цохилох зүрхтэй хүмүүс Монголд олон бий. Түүний нэг нь “Гүрэн Академи”-ийн захирал Б.Даваасүрэн юм.
Монголын топ аж ахуй нэгжүүдэд менежмент, хүний нөөцийн чиглэлээр сургалт ордог тэрбээр саяхан “Гүрэн Инновацийн сургууль”-аа байгуулсан юм. Монгол сурагчид дэлхийн шилдэг хөтөлбөрт цахимаар суралцаж, Америкийн ахлах сургуулийн дипломыг эх орондоо авах боломжийг бүрдүүлэх нь бидний зорилго хэмээн ярьж байна.
Бид энэ удаа түүнтэй гадаадад суралцахаар зэхэж буй ахлах ангийнхан юун дээр анхаарах ёстой талаар ярилцлаа.
1. Гадаадын их дээд сургуульд суралцах зорилго тавьсан бол эртнээс бэлд
Ахлах ангиа төгсөөд гадаадын их дээд сургуульд суралцъя гэж хүсдэггүй хүүхэд ховор. Би өөрөө ч Англид сурч, чанартай боловсролын үр шимийг мэдэрсэн хүний хувьд үүнийг дэмждэг.
Гэхдээ сурагчид маань хэтэрхий оройтож бэлдээд хугацаа алдаад байгааг хараад өмнөөс нь харамсдаг.
Нэгэнт зорилгоо тодорхойлсон бол аль болох эртнээс бэлдэж эхлэх нь чухал. Төгсөх ангидаа орчхоод шалгалтдаа ч бэлдэнэ, сайн дурын ажил ч хийнэ гээд явахад амаргүй шүү дээ. Тиймээс 9-11 дүгээр ангид орсон жилээсээ л гадаадад суралцахаар бүгдийг шат дараатайгаар бэлдээд явбал үр дүнтэй.
Гадаадад суралцахад бэлдэнэ гэдэг ганцхан шалгалт өгөхийн өгөхийн нэр биш шүү дээ. Суурь мэдлэгээ бататгана, хэлний оноогоо авна, өргөдлөө бөглөнө, хамгийн гол нь сэтгэл зүйгээ бэлдэнэ гээд амжуулах зүйл олон бий гэдгийг сайн ойлгоорой.
Гэхдээ боломж үргэлж байдаг. 12 дугаар ангидаа орсон ч гадаадад тэтгэлэгтэй суралцахыг хүсдэг л бол олон боломж бий.
2. “Gap year” үнэхээр үр дүнтэй юу?
Шуудхан хэлэхэд үгүй. Ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд бие биеэ дуурайгаад өнжих жил авах нь түгээмэл байдаг. Үнэндээ сургуульдаа тэнцчихсэн, явах нь тодорхой болчихсон хүүхдүүд л “gap year” авдаг юм шүү дээ. Түүнээс биш жил өнжөөд тэр хугацаандаа бүх зүйлээ амжуулна гэсэн ойлголт байж болохгүй. Тиймээс өөрийнхөө ирээдүйтэй холбоотой чухал шийдвэрүүдээ маш нухацтай бодож, төлөвлөж гаргаарай гэж зөвлөх гэсэн юм.
GAP year авахдаа хэзээ ч сэтгэлийн хөдлөлөөр хандаж болохгүй.
3. Онлайнаар суралцах чадварыг одооноос эзэмш
Дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдөж заавал танхимд сууж мэдлэг мэдээлэл олж авдаг цаг үе ард хоцорч байна. Цар тахлаас хойш аль ч улсын хүүхдүүд зайнаас суралцах чадварт сайн суралцсан шиг санагддаг.
Gen Z буюу шинэ үеийнхний 80 хувь нь Youtube сувгийг ашиглан боловсролдоо анхаарч байна гэсэн судалгаа бий.
Тиймээс онлайныг үр бүтээмжтэй байдлаар ашиглаж сурсан хүн ирээдүйд алзахгүй.
Тиймээс “Гүрэн” академи нь Гүрэн инновацын сургуулиараа дамжуулан дээрх ур чадваруудыг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид АНУ-ын Cognia байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн Пэнн Фостер ахлах сургуульд цахимаар суралцаж төгсөх хөтөлбөрийн албан ёсны эрхийг аваад байна.
Ахлах ангийн сурагчдад зориулсан энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Монголын ахлах ангийн сурагчид АНУ-ын коллеж, их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх диплом өвөртлөх юм.
Улсын болон хувийн сургуульд сурч буй 9-12 ангийн сурагчид хичээлийнхээ хажуугаар цахимаар суралцаад явах юм.
Хөтөлбөрийг 12-18 сарын хугацаанд дуусгах шаардлагатай бөгөөд цагийн уян хатан зохицуулалттай учраас үндсэн сургуулийнхаа хуваарьтай зөрүүлээд өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу суралцах боломжтой.
Хамгийн гол нь чанартай боловсролыг гэртээ, ангидаа гээд цахимаар үзнэ гэсэн үг.
4. Зөвхөн IELTS, TOEFL-д бэлдэх бус дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх цөм мэдлэгийг цогцоор нь эзэмш
Бидний хэрэгжүүлж буй ахлах ангийн цахим хөтөлбөр хүүхдийг олон талаас нь хөгжүүлэхийг зорьдог. Хичээлүүдээ англи хэл дээр үзэх учраас үүнийг дагаад тухайн хүүхдийн Англи хэлний чадвар сайжирна. Улмаар олон улсын хэлний шалгалтууд болох TOEFL, IELTS-ийн шалгалтуудаас гадна SAT шалгалтыг амжилттай өгөхөд Пэнн Фостер ахлах сургуулийн онлайн хөтөлбөр ихээхэн дэмжлэг болно.
Пэнн Фостер цахим ахлах сургууль нь АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, сургалтын чанараараа тэргүүлдэг. 130 гаруй жилийн түүхтэй энэ сургууль байгуулагдсан цагаасаа хойш 13 сая гаруй сурагч төгсгөсөн туршлагатай.
❇️Энэ нь гадны улс орнуудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг нээж байгаа гэдгээрээ давуу талтай.
❇️Хичээлүүдээ англи хэл дээр үзэх учраас үүнийг дагаад тухайн хүүхдийн Англи хэлний чадвар сайжирна.
✅Улмаар олон улсын хэлний шалгалтууд болох TOEFL, IELTS-ийн шалгалтуудаас гадна SAT шалгалтыг амжилттай өгч гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцахад Пэнн Фостер ахлах сургуулийн онлайн хөтөлбөр ихээхэн дэмжлэг болно.
Пэнн Фостер ахлах сургуульд хэрхэн элсэх вэ?
Ахлах сургуулийн хөтөлбөр тул 9-12-р ангийн сурагчид Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөн тэнцсэнээр элсэх боломжтой юм.
Зураг | Тайлбар |
5. Цөм мэдлэгээ бататга
Ахлах сургуулиа төгсөж байгаа сурагчид бусад орны үе тэнгийнхнээсээ 5 жилээр хичээлийн хоцрогдолтой явж байна. Үүнийг PISA буюу сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөр тодорхойлоод гаргачихсан. Энэ зөрүү нь цөм мэдлэгийн ялгаатай байдлаар илэрдэг.
Өөрөөр хэлбэл чи сургуульдаа тэнцээд гадаадад очлоо ч үеийнхнийхээ ярьж байгаа сэдвийг ойлгохгүй, гологдоод эхэлнэ гэсэн үг.
Тэр хүүхдүүд арван жилдээ л философи, дэлхийн түүх, газарзүй, урлаг, хөгжим, архитектур, дэлхийн шилдэг уран зохиолуудыг судлаад ойлгочихсон байгаа.
Надад ч ийм зүйл тохиолдож байлаа. Бусдаас хоцрохгүй гэсэндээ бүтэн жил хичээж янз бүрийн ном, баримтат кино үзсэний үр дүнд цөм мэдлэгийнхээ зөрүүг арилгаж байсан.
Тиймээс гадаадад суралцъя гэж байгаа хэн бүхний хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол өөрийгөө хөгжүүлж, цөм мэдлэгээ бататгах юм.
Сурахаар очихдоо л үе тэнгийнхэнтэйгээ нэг түвшинд эхэлбэл хоцрогдол үүсэхгүй байх боломжтой.
Холбоо барих:
Утас: 7707 1797
Мэйл хаяг: info@gurun.edu.mn
Веб хаяг: gurunacademy.edu.mn
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.188.102] ・ 7 өдрийн өмнө Хариулах
Даваасүрэн юм чинь хүн хулхидах юм лав хийхгүй ээ. Төлбөрөө жаахан багасгачуул тээ
Зочин [202.9.40.226] ・ 18 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/RMBXOD
Зочин [202.9.40.226] ・ 18 өдрийн өмнө Хариулах
rtyert
Зочин [202.9.40.226] ・ 18 өдрийн өмнө Хариулах
rtyrey
Санал болгох
1 Гадаадад тэтгэлэгтэй суралцана гэдэг эцэг эх, хүүхдийн хамтын зорилго, төлөвлөгөө байх ёстой
2 Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
3 Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэх “Зүрхний төсөл”
4 Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж
5 Б.Батхишиг: Хорт хавдраа даван туулсны дараа бусдад итгэл өгөхийн тулд дэлхийн 8 дахь өндөр оргилд авираад ирсэн