Румын улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Х.Оргил
02 сарын 08, 2023

2023-2024 оны хичээлийн жилд Румын улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдсан байна. 

Бакалаврын /3-6 жил/ түвшинд суралцах оюутнуудад тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч 
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцагч
  • Румын улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцахаар төлөвлөж буй иргэн

Магистр /1-2 жил/

  • Бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн

Доктор /3-5 жил/

  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн
  • Суралцах сургуулийн элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгодог элсэлтийн зөвшөөрөлтэй байх (Acceptance letter);

Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйчээс бусад бүх мэргэжлийн чиглэлээр суралца бөгөөд бакалавр, магистрын түвшинд зөвхөн Румын хэлээр хичээлээ үзэх аж. 

Докторын түвшинд суралцах иргэд сонгосон сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан Румын эсвэл бусад хэл дээр суралцаж болно. Хэрэв Румын хэлээр суралцах бол нэг жил хэлний бэлтгэлд хамрагдана. /Румын улсын сургалтын байгууллагад 4-өөс дээш жил суралцаж төгссөн, Румын хэлний шалгалтын оноотой бол хэлний бэлтгэлд суралцах шаардлагагүй./

Бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл https://studyinromania.gov.ro/ цахим системээр явагдана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Боловсролын гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын баримт бичиг);
  • Төрсний гэрчилгээ;
  • Иргэний үнэмлэх;
  • Гадаад паспорт эхний 3 хуудас /Олгосон байгууллагын мэдээлэлтэй хуудас/;
  • Анкет (Англи эсвэл Франц хэлээр байх
  • Докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэг горилогч бүтээлийн жагсаалт, судалгааны сэдэв, судалгааны ажлын нарийвчилсан төлөвлөгөө, суралцах сургуулийн удирдагч багштай тохиролцсон талаар бичиг баримт

Дээрх баримт бичгийн Англи, Франц, Испани хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах шаардлагатай аж. 

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын хариуг энэ оны долоодугаар сарын 15-ны өдөр цахим шуудангаар дамжуулан нэр дэвшсэн иргэнд өөрт нь шууд ирүүлнэ.

Холбоотой сэдвүүд

боловсрол тэтгэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.