Шинжлэх ухаан технологийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн бүртгэл дуусахад 5 хоног үлдлээ.

Энэхүү хөтөлбөр нь шинжлэх ухаан технологийн салбарын (шинжлэх ухаан, математик, инженерчлэл, технологи) чиглэлээр мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар тус салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгах зорилготой юм. 

Зориг сан нь тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа ба хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia ажиллаж байна. 

Хөтөлбөрт хамрагдсанаар 1 сарын хугацаанд салбарын манлайлагчидтай уулзаж, семинар, лекц, панел хэлэлцүүлэг, танилцах аяллуудад хамрагдаж ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгоно.


Тавигдах шаардлага:

* Шинжлэх ухаан технологийн чиглэлээр ажилладаг эсвэл суралцаж төгссөн байх

* 22-30 насны эмэгтэй байх

* 1 сарын турш долоо хоногт 8 хүртэлх цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой

* Улаанбаатар хотод оршин суудаг байх

* Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

* Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх

Шаардлагыг хангаж байгаа оролцогчид доорх https://form.jotform.com/zorigfoundation/women-in-stem холбоосоор орж өргөдлийн маягттай танилцаарай.

Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд 2022 оны 2-р сарын 28-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Хоцорсон материалыг шалгаруулалтад оролцуулахгүй болно.