ӨвөрМонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотноо монгол үндэсний хувцасны их наадам болж өнгөрлөө. 15 дахь удаагаа болж буй энэ наадам нь үндэсний хувцас, өв уламжлалаа сурталчлах зорилготой юм. 

Тиймээс ястнуудын хувцаснаас гадна орчин үеийн хувцсыг монгол үндэсний хувцастай хослуулан шинэлэг байдлаар олон нийтэд танилцуулдаг ажээ. Уг шоу жуулчдын анхаарал чамгүй татдаг бөгөөд зохион байгуулахад төр засгийн зүгээс өндөр ач холбогдол өгдөг байна

Энэ удаагийн шоунд 100 гаруй хувцас танилцуулжээ.