Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын үед загварын ертөнцийн олон арга хэмжээ тасалдаж хойшлогдож байгаа билээ.

Энэ үед FNL Network дэлхийн загварын түүхэнд анх удаа Олон улсын цахим загварын 7 хоногийг \IDFW\ энэ сарын 5-наас зохион байгуулах гэж байна. 

Одоогоор уг арга хэмжээнд Ази, Европ, Америк тивийн 100 гаруй дизайнерууд оролцохоо мэдэгдээд буй. Тус анх удаагийн Олон улсын цахим загварын 7 хоногт Монгол улсаа төлөөлж Монгол костюмс оролцохоор болжээ.

Монголчууд ковидын эсрэг нэртэй "Монгол костюмс" -ийн коллекцууд зохион байгуулагчдын анхаарлыг онцгой татаж нэр хүндтэй арга хэмжээнд уриад байгаа юм.