Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 03, 2019
Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Яруу найргийн үндэсний төв Бэст Арт Галерейтай хамтран үе үеийн шилдэг яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэнг нээлээ.
"Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн бүтээлүүдийг Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-н гишүүч зураач С.Алтангэрэл, МУЭ-н шагналт зураач Н.Орсоо, МУЭ-н шагналт зураач Б.Насанцэнгэл, МУЭ-н шагналт зураач Ц.Болд, МУЭ-н шагналт С.Ганболд, МУЭ-н Ч.Алимаа, МУЭ-н шагналт зураач Ц.Батжаргал, МУЭ-н гишүүн зураач Д.Батбилэг, МУЭ-н гишүүн зураач С.Баярбаатар, МУЭ-н гишүүн зураач Т.Найманчулуун нарын уран бүтээлчид туурвижээ.
Үзэсгэлэнд Монголын шинэ үеийн утга зохиолын их өргөөний тулгыг тулж, галыг бадраасан С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, нараас эхлээд үе үеийн шилдэг 55 найрагчийн хөрөг дэлгэгдсэн байв
“Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн энэ сарын 10-ний өдрүүдэд Бэст Арт Галерейд үргэлжилнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.