Дэвид Хокни өнөө цагийн хамгийн үнэтэй зураач болжээ

peak.mn
11 сарын 16, 2018

Их Британийн 81 настай зураач Дэвид Хокнигийн “Зураачийн хөрөг” зураг өнгөрсөн пүрэв гарагт Нью-Йорк хотын “Christie's” дуудлага худалдааны газар 90,3 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр зураач Хокни өнөө цагийн хамгийн үнэтэй зураач болсон байна.

Дуудлага худалдааны газар Хокнигийн зургийг 80 сая ам.доллараар үнэлжээ. Энэ нь Хокнигийн өмнөх дээд амжилтаас 3 дахин их аж. Өнгөрсөн 5 дугаар сард түүний “Номхон далайн эрэг ба Санта-Моника дахь засмал зам” бүтээл нь 28,5 сая ам.доллараар зарагдаж байжээ.

Өнөө цагт амьдарч буй зураачдын хамгийн үнэтэй бүтээлээр өмнө нь 63 настай америкийн зураач Жефф Кунсын “Агаарын бөмбөлгөөр хийсэн нохой” бүтээл тодорч байжээ. Тус бүтээл нь 2013 онд болсон “Christie's” дуудлага худалдаанд 58 сая ам.доллараар зарагдаж байсан аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, www.bbc.com

Холбоотой сэдвүүд

зураач дэвид хокни

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.