Фото: Гэр бүлийн халуун дулаан харилцааг илэрхийлсэн "Монгол гэр бүл" үзэсгэлэн

Peak.mn
04 сарын 08, 2025

Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа. 

Уралдааны сонирхогчийн төрөлд:

1-р байр - Ц.Батбаяр "Зочилсон нь"

2-р байр - Ж.Найрамдалмаа "Аав ээжийн 9 эрдэнэ" 

3-р байр - Б.Будхүү “Хилчний гэргий” 

Мэргэжлийн төрөлд: 

1-р байр - П.Баттулга “Амин үр” 

2-р байр - Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”  

3-р байр - Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа” 

Тусгай байр: Б.Бямба-Очир “Аавын ялалт” зургууд тус тус шалгарлаа. 

П.Баттулга “Амин үр”



Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа”

Б.Бямба-Очир “Аавын ялалт”Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал зэрэг амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл иржээ.

Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”*

Нийгмийн хамгааллын бодлогын төв нь ГЭР БҮЛ. Манай улс анх удаа гэр бүлийн яамтай болсон бөгөөд Засгийн газраас гэр бүлд суурилсан цогц бодлого явуулахаар төлөвлөжээ.

Энэхүү уралдааныг Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулсан юм. 

Ц.Батбаяр "Зочилсон нь"

Монгол соёлын өв уламжлалаа тээж яваа малчид, цаатан, казах, монгол гэр бүлийн онцлог,аз жаргал, зовлон бэрхшээл, бүх асуудлыг харуулсан МОНГОЛ ГЭР БҮЛ үзэсгэлэнгийн шилдэг 30 бүтээл Монголын театрын музейд 7 хоногийн хугацаанд олон нийтийн хүртээл болно.

Ж.Найрамдалмаа "Аав ээжийн 9 эрдэнэ"

Холбоотой сэдвүүд

гэрбүл хайр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.