Саруулын Ариунжаргал
04 сарын 24, 2021
Эрчүүдийг хэрхэн өөртөө дурлуулах вэ? Энэ асуултад хэн ч 100 хувийн баталгаатай хариулт өгч чадахгүй. Гэхдээ эмэгтэй хүн та өөрийгөө хайрлаж сураагүй цагт ижил түвшний, оюун ухаан, бие сэтгэлийн хувьд бүрэн боловсорсон эсрэг хүйстнийг өөртөө татаж, дурлуулна гэдэг юу л бол.
Дараах үзүүлэлтүүдийн дагуу та өөртөө хэр их хайртай вэ гэдгээ мэдэж аваарай.
Өөрийн бие махбод, гадаад төрх байдлаа байгаагаар нь хүлээн авдаг
Бурхан танд яг л тохирсон бие махбодийг өгсөн. Та түүнийг үргэлж тордож, асарч байх үүрэгтэй. Хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Анжелина Жоли, Кейт Мосс, Бейонсе эсвэл Жей-Лотой адилхан болохыг хүсэх шаардлагагүй. Эдгээр эмэгтэйчүүд нүд унагам сайхан ч гэлээ та эднээс бүр ч илүү үзэсгэлэнтэй. Учир нь та бол цор ганц. Хэнд ч төгс төгөлдөр гадаад төрх хэрэггүй. Итгэхэд бэрх санагдаж магадгүй ч гоо үзэсгэлэн дэлхийг удирддаггүй юм. Харин хайр болон сайхан сэтгэл удирддаг. Эдгээр дотоод мэдрэмж, чанарууд гадаад төрх байдлаас огтхон ч хамаарахгүй. Өөртөө хайртай хүн бусдын зургийг үзэж, бусадтай өөрийгөө харьцуулж цагаа нөхцөөхгүй. Өөрийгөө хайрладаг эмэгтэй хүн дахин давтагдашгүй цор ганц учир үзэсгэлэн төгөлдөр гэдгээ мэддэг.
Өөртөө шүүмжлэлтэй ханддаггүй
Сүүлийн үед эрүүл амьдралын хэв маяг трэнд болж байна. Энэ талаар олон бүсгүй хоорондоо ярилцахдаа өөрсдийгөө “бүдүүн”, “залхуу” гэх зэргээр биеэ элдвээр хэлж, өөрийгөө муу муухайгаар зандчиж байгаа үед та өөртөө хэзээ ч таалагдахгүй. Таны бүх бодол санаа, хэлсэн үгс эс доторх мэдээллийн санд хадгалагдаж, дархлааны тогтолцоог бүрдүүлж эсвэл эсрэгээрээ нурааж байдаг.
Чанартай, зөв зохистой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг
Онцын шаардлагагүй бол заавал цагаан хоолтон болох хэрэг огт байхгүй. Гэхдээ хэвшсэн цагтаа хооллох, түргэн хоол идэхгүй байх, зөвхөн чанартай хүнсний бүтээгдэхүүн сонгож, шимт, тэжээллэг хоол бэлтгэн хэрэглэх, цэвэр ус болон жимс, ногооны цэвэр шүүс уух зэрэг нь өөртөө хайртай, эрүүл мэнддээ анхаардаг хүний дадал хэвшил юм.
Өөрийгөө хайрладаг эмэгтэй эрэгтэй хүний араас шаналдаггүй
Харилцаа дуусгавар болсон бол дууссан л гэсэн үг. Салахгүй зууралдах хэрэггүй гэдгийг тэр мэддэг. Тэр ганцаардлын үнэ цэнийг сайн мэднэ. Энэ төрлийн эмэгтэй бусдын бодлоос хараат бус амьдарч чаддаг.
Мөнгөний төлөө санаа зовдоггүй
Тэр мөнгө олж ч чаддаг, үрж ч чаддаг. Тэр хэзээ ч дараах 3 зүйл дээр хэмнэдэггүй: гоо сайхан (хувцас, гоо сайхны хэрэглэл, салон), эрүүл мэнд (фитнес-клуб, амралт, урьдчилан сэргийлэх үзлэг), хувийн хөгжил (лекц, семинар, хөгжүүлэх курс, ном).
Өөртөө итгэлтэй байдлыг доош татдаг хүмүүсээс хол байдаг
Түүнийг ойлгодоггүй, үргэлж шүүмжилдэг хүнд хамаг амьдралаа ярьж суухгүй. Хамтдаа байхад тав тухтай, өөрийнхөөрөө байж чаддаг хүрээллийг үүсгэж чадсан.
Өөрийнхөө биеийн хэрэгцээг мэдэрдэг
Тэр хэзээ амрах, хооллох, унтах, хэзээ ганцаараа байх хэрэгтэй вэ гэдгийг сайн мэднэ. Тэр өөрийн нуруун дээр дааж давшгүй хүнд ачаа үүрэхгүй.
Доромжлолыг хүлээн зөвшөөрөхгүй
Хэн нэгэнтэй муудалцах үед тэр хараал урсгаж, ардуур нь муулж, гомдол эсвэл үзэн ядалт тээж, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг үгүйсгэдэггүй. Тэр өөрийнхөө бүх бодол санаа, мэдрэмжийг ойлгож, өөрийгөө сайн муу бүх зан чанартайгаар хүлээн авна.
Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, магтаж, урамшуулж чаддаг
Өөрөөрөө бахархаж, байгаагаар нь хүлээн авч, хайрлаж чаддаг эмэгтэйчүүд эрэгтэй хүнд мөн адил хүсэл, мэдрэмжийг төрүүлж байдаг.
Өөртөө хэрхэн ханддагаа мэдэх нэгэн энгийн арга байдаг. Өөрийнхөө тухай “би бол ...” гээд 25 тодорхойлолт бичээрэй. Толгойд хамгийн түрүүнд орж ирсэн бодлуудаа л бич. Ингэснээр та өөртөө жинхэнээсээ хэрхэн ханддаг болохоо мэдэж авч, аль талаа засах хэрэгтэйгээ ухаарах болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.