Б.Баясгалан
02 сарын 03, 2021
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг е-mongolia.mn цахим системийн үйлчилгээг нэмэгдүүлэх төлөөр хэлэлцлээ.
Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж буй. Үүнийг 2021 онд 592 үйлчилгээ болгох аж.
Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "Цахим үндэстэн" цогц ажил хийхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд "Тоон бичиг үсэгтэн" арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.