Саруулын Ариунжаргал
07 сарын 18, 2018
Малави дахь "Мэрси Жеймэс" хүүхдийн мэс засал, эрчимт эмчилгээний төвийг алдарт дуучин Мадоннагийн өргөж авсан охины нэрээр нэрийдсэн билээ. Тус эмчилгээний төвийн нэг жилийн ойгоор Мадонна хүүхдүүдийнхээ хамт хүрэлцэн очжээ.
Энэ үеэрээ тус төвийн ажил хэрхэн явагдаж буйтай танилцаж, хэвлэлийн хуралд нь оролцон үг хэлсэн байна. Тэрээр цэнхэр өнгийн судалтай, улаан эмжээртэй даашинзыг нарны малгайтай хослуулан өмссөн бол хүүхдүүд нь тус арга хэмжээнд мөн адил хүндэтгэлийн хувцастай оролцжээ.
Олон улсын од тус дуучин Малавиас дөрвөн хүүхэд өргөж авсан ба өөрөө хоёр хүүхэд төрүүлсэн юм. Тэрээр хүүхдүүдтэйгээ аз жаргал, бахархалтайгаар авахуулсан зургаа өнгөрсөн даваа гарагт инстаграмдаа оруулсан бол охин Стеллатайгаа дуулсан бичлэгээ мөн инстаграм дээрээ хуваалцжээ.
59 настай, алдарт дуучин Мадонна одоо өөрийн 14 дэх албомь дээрээ ажиллаж буй юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.