АНУ-д цусны хорт хавдартай өвчтөнд ДОХ-ын вирусийн эсрэг дархлаа тогтсон донороос эс шилжүүлэн суулгах замаар эмчилж эдгээсэн гурав дахь тохиолдол гарлаа. 

"Дээрх аргаар эдгээсэн гурав дахь өвчтөн маань эмэгтэй хүн байсан" гэж Олон Улсын ДОХ-ын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Шарон Левин хэлжээ. 

Дунд зэргийн настай эмэгтэй өвчтөн цусны хорт хавдартай, дээр нь ДОХ-ын халдвартай байсан байна. 

Түүний цусны хорт хавдрыг эмчлэхийн тулд чөмөгний эс шилжүүлэн суулгасны дараа түүний биед байсан ДОХ-ын вирус арилж, сүүлийн 14 сарын ажиглалтын хугацаанд дахин ДОХ-ын вирусээр өвчлөөгүйгээр барахгүй, ДОХ-ын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг ретровирусын эсрэг эмчилгээ түүнд шаардлагагүй болсон байна. 

ДОХ-ын өвчнөөс эдгэрсэн өмнөх хоёр тохиолдол чөмөгний эс шилжүүлэн суулгах замаар эдгэрсэн эрэгтэй хүмүүс байсан бөгөөд нэг нь цагаан арьст эрэгтэй нөгөө нь латин гаралтай эрэгтэй байсан байна. 

АНУ-ын Лос Анжелес хот дахь Калифорнийн Их сургуулийн эрдэмтэн Доктор Ивон Брайсон болон Балтиморийн Их сургуулийн Доктор Дебора Персауд нар ДОХ-ын халдвартай, мөн давхар хорт хавдрын өвчлөлтэй 25 хүн дээр эхлээд хорт хавдраар өвчилсөн дархлааны эсүүдийг үхүүлэх химийн эмчилгээ хийсэн байна. 

Дараа нь тодорхой генийн мутацитай хүний эсийг шилжүүлэн суулгасан байна. Үүний үр дүнд өвчтөн ДОХ-ын вирусийг эсэргүүцдэг дархлааны шинэ тогтолцоотой болсон байна.