Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Зөв хүн электорат эвслийн саналыг "Датаком" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат хүлээн зөвшөөрчээ.

Энэ талаар Д.Энхбат "Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна" хэмээн өнөөдөр цахим хуудсаараа мэдээллээ.

Уг саналыг мөн нийтлэлч Баабар, эмч Б.Болдсайхан нарт тавьсан байна.