Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ өнөөдөр эцэслэн тодрууллаа.
Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, нөгөө фракцаас нь Н.Алтанхуяг, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нэр дэвшихээр болжээ.
УИХ-д суудал авсан учир дээрх эвсэл, намууд хүнээ нэр дэвшүүлж буй.
МАН болон Зөв хүн электорат эвсэл хуулийн дагуу нэг нэг хүнийхээ материалыг бүрдүүлж СЕХ-нд өгөхөд асуудал үүсэхгүй, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэх байх.
Харин АН албан ёсны даргагүй, хоёр фракц нь нэгдэж чадалгүй тус тусын хүнээ нэр дэвшүүлж байна. СЕХ нэгийг нь л нэр дэвшигчээр бүртгэнэ. Тэр нь С.Эрдэнэ байх гэж харж буй хүн олон. Магадгүй хоёуланг нь ч бүртгэхгүй байх боломжтой.
Ямартай ч иргэдийн аль хэдийнэ таньдаг болсон 4 эрхмийг нэр дэвшүүлэхээр болсноо нам, эвслүүд зарлалаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 09-нд явагдана.