ДАШТ-ий 4 тоглолтын туршид Бразилийн довтлогч Неймарын зүлгэн дээр нийт хэдэн минут хэвтсэнийг хэвлэл мэдээллийхэн тооцжээ. “RTS Sport” цахим хуудасны мэдээлснээр, Неймар энэ хугацаанд нийт 13 минут 50 секундыг зүлгэн дээр өнгөрөөжээ.
 
Сербийн багтай тоглох үеэрээ Неймар зүлгэн дээр 1 минут 56 секундыг өнгөрөөсөн бол Швейцарийн багтай 3 минут 40 секунд, Коста-Рикатай 2 минут 44 секундыг тус бүр өнгөрөөсөн байна. Харин Мексикийн шигшээ багтай тоглох үеэрээ тэрбээр хамгийн удаан хугацааг буюу 5 минут 30 секундыг зүлгэн дээр хэвтэж өнгөрөөжээ. Мексикийн хөл бөмбөгчин Рафаэль Маркес энэ үед Неймарыг заримдаа жүжиглэдэг гэж мэдэгдсэн юм.

Бразилийн шигшээ багийн дараагийн тоглолт маргааш Казань хотод болох юм. Тус баг Бельгийн шигшээ багтай учраа таараад байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг