Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.


Өмнөд хөршид анх удаа зохион байгуулж буй тус тэмцээнд FMJD-ийн гишүүн 15 орны 348 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна. Сүүлийн дөрвөн жил дараалан дэлхийд багаараа аваргалсан Монголын баг энэ удаагийн ДАШТ-д 76 тамирчны бүрэлдэхүүнтэй Хятадыг зорьжээ. Тэмцээний залуучуудын ангилалд их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын шавь Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа алтан медаль хүртэв. Есөн өрөг өрсөлдөх тус тэмцээнд манай тамирчин нэг тойргийн өмнө аваргын болзол хангажээ. Тэрбээр найман өргөөс зургаа хожиж, хоёр тэнцсэнээр 14 оноотой түрүүлж байгаа юм. Түүний хувьд Монголын даамчдаас өсвөр болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолонд хүрсэн анхны тамирчин болов. 

Дэлхийн даамын холбооны журмын дагуу Э.Даариймаа дээрх амжилтаараа Олон улсын мастер цолны болзлыг хангаж байна.

Тэгвэл өсвөрийн ДАШТ-ий U8 насны ангиллын охидоос “Элит” клубийн тамирчин спортын дэд мастер О.Гэгээ хүрэл медалийн болзол хангалаа. Стандарт төрлийн тэмцээний сүүлийн өдрийн тоглолт өнөөдөр болох бөгөөд медальтнууд бүрэн тодорно. 

Холбоотой сэдвүүд

дашт шатар даам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.