Японы эрдэмтэд далайн усанд бүрэн уусдаг шинэ хуванцар бүтээв

Японы RIKEN судалгааны төв болон Токио их сургуулийн эрдэмтэд шинэлэг хуванцар бүтээснээ зарлалаа. Энэ материал нь далайн усанд нэг цагийн дотор бүрэн уусаж, хортой бичил хуванцар үлдээхгүй нь туршилтаар нотлогджээ.

“Salt‑bridge” буюу давсны гүүрэн ион холбоос ашиглан хийсэн энэхүү материал нь далайн уусмалд 8–10 цагийн дотор, харин хөрсөнд 200 орчим цагийн дотор задарна хэмээн тайлбарлалаа. 

Түүнчлэн задралын явцад нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй, задралын дараах нэгдлүүдийг байгалийн бактери шингээж боловсруулж чаддаг гэдгээрээ томоохон амжилт болсон хэмээн судлаачид үзэж байна. 

Уг нээлт нь нэг удаагийн хуванцрын хэрэглээг эрс өөрчлөх бөгөөд далайн бохирдлыг бууруулах хүчтэй шийдэл болж магадгүй хэмээн үнэлэгдэж байна. Одоогоор зах зээлд арилжаанд нэвтрүүлэх шатандаа явж байгаа ажээ.


Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.