Бүтэн байх бол хүний хүслэн юм. “Мөр  бүтэн гэдэс цатгалан” гэдэг үг үүний нотолгоо л доо. Бороо шиврэн зүсэрч байна. Нар үүлэн цаана ч  борооны дусалд шингэн бидэнд ирж байна. Тэнгэр бүүдгэр ч зөөлөн намираа аяс нь  сэтгэл жаргааж байна. Хамгийн гол нь  зөөлөн бороонд хөрс дэвтэж, ургамал  таашаан ургаж, газар дэлхий төлжин ногоорно. Бас цэцгийн үндэс баярласнаа илэрхийлэн түмэн өнгөөр солонгорон дэлгэнэ. Бүтэн байгаа дэлхий  гэж ийм л сайхан. Энэ бол ертөнцийн  тусгаар тогтнол.

Бүтэн байх бол улс  гүрэний хүслэн юм. Дуудах нэр, дуурсах түүхтэй байна гэдэг  үүний нотолгоо л доо. Дэлхийн дээвэр доор 200 гуруй улс гүрэн НҮБ-ын шилтгээнд данс даваатайн нэг нь  “БҮРЭН эрхэт МОНГОЛ улс минь буюу. Авьяас авхаалж, эр зоригоороо дэлхийн дэвжээнд алдрын тавцан дээр гарахад эгшиглэх  ТӨРИЙН ДУУЛАЛ бол  МОНГОЛ улс  гэж байгаагийн  бодит  гаргалгаа юм. Тэнд төрийн дууллаа сонсоод алаг нүднээс нь аяндаа мэлмэрэх нулимс бол дэлхийд монгол байгаагийн сэтгэлийн илэрхийлэл юм.Тэнд УЛААН+ХӨХ+УЛААН алаг далбаа минь АЛТАН соёмбоо аргадан намирч буй.  Энэ бол монголын тусгаар тогтнол.

 Бүтэн байх бол  хувь хүний хүслэн юм. Бор гэртээ богд хар гэртээ хаан явья гэдэг бол үүний нотолгоо юм.  Эх оронтой, эжий аавтай,  үр хүүхэдтэй гурвалсан  амин зангилаа бүхий өрх гэр бүхэн аз жаргалтай байвал болох нь тэр. Төр улс бол гэр улсаас эхтэй.  “Төр түвшин бол төрсөн гулзгай яах вэ” гэж төрөө дээдэлдэг хүн бүхэн үүнд хамаатай. Монгол  улсын газар дэлхий дээр оршин байгаа хүн бүхэн тэгш эрх,  тэнцвэртэй амьдрал,  сэтгэлийн болоод сэтгэлгээний жаргалаа эдлэх тийм л орчинг бүрдүүлэхээр бид зорьдог. Зорьсон хэрэг бүтэж гэмээнэ хувь хүний хүслэн  биелэнэ. Энэ бол монголын тусгаар тогтнол.

Бүтэн байх бол  байгаль дэлхийн амар амгалан юм. Уулс нь оргил оргилоо түшин ханхайж, ус гол нь  эрэг эргэндээ хашигдан хатирч, ургамал цэцэг нь  зун зундаа  дэлгэрэн  шимжиж, араатан жуигүүртэн нь асга хадандаа  дүүлэн нисэж, адуу мал нь эргэх дөрвөн цагтаа идээшин өсөж  байвал энэхүү хүслэн биелж буйн нотолгоо л доо. “Гахай хүү нь хадарлаа ч газар ээж нь гомддоггүй”-н  тавилан байдаг ч эх орноо бид алдааны хүрзээр ухаад байж болохгүй.  Мөнх болоод мөнх бусын сэтгэлд ялгаа зааг байдаг ч  зуун зуун үеэрээ  эдлэх эх бйгалиа  хойч үедээ үлдээх нь  ухамсарт энэрэнгүй учраас бидэнд бодох зүйл бас бий. Эхлээд  ухаандаа оюуны уурхай нээж түүнийгээ сайтар ашиглавал бидний бүтэн байх байгаль дэлхийн амар амгалан хүслээ биелүүлнэ. Тэр цагт бид амьд байгалтайгаа амь мэт хамт оршиж амьдралын хөсөг нүүдэл урагшилна. Энэ бол монголын тусгаар тогтнол. 

Бүтэн байх бол  түүх цадиг, тэмцэл ялалт юм. Харийн түрэмгийлэгчид, зоосны нүдээр харагчид, нутаг усаа гологчид нүгэл буяны зааг дээр  хүний юмаар хүүдэгнэх сэтгэлээ дэвсээд суух, хүсэл шуналын  хөлийг хорих нь үүний нотолгоо юм.  Энд түүхийг  түүхийрүүлж, цадигийг цаашлуулж  омог бардамыг номхруулах ов мэх буцалж байдаг. Тэр бүхэнтэй бидний дээдэс эвээр ч үзсэн  зэвээр ч тэмцсэн. Тэмцэл ялалтын үр дүнг нь бид амсаж жаргаж яваа болохоор  бүдгэрч бүүдийх учиргүй. Ялалт бүхэн ардаа  түүх цадиг үлдээдэг. Ядарсан нь задарсандаа  тэвчээрийн чагтагаа мултлахыг  ТУСГААР ТОГТНОЛ-ынхоо төлөө гэж цагаатгадаг.  Үүнийг эрх чөлөөний хувьсгал хэмээчихүй. Энэ бол монголын тусгаар тогтнол. 

Бүтэн  байх бол эрх мэдэл, элбэг амьдрахын хүслэн юм. Энэ бол  хүн төрөлхтөний өмнө хойшлуулж болдоггүй  зүйл л дээ. Монголын тусгаар тогтнол ч ийм л зориг санааны илрэл юм. “Эр хүн тугч барина тугал ч хариулна” гэж мэргэн үг байдаг.  Эзэн Чингисийн алдар суун доор хүчирхэгжиж явахдаа МОНГОЛ дэлхийд  нэрээ дуурсгаж байсан  түүх бүтэн байна. 

Олон зууны  урсгал дунд уруудаж доройтож явсан гунигт түүхийн  бэх нь хатаагүй байна. Энэ бүхнийг бид үзэж туулсан, үүрч дүүрсэн. “...Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх нь дундад зууны үед эрх мэдэл булаалцалдаж, манж-хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автсан монголын хаан, хан, хутагт, ноёдуудын өөр хоорондын хямралдааны үр дүнд тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж чин улсад алдсан үеэс эхлээд ХХ зууны эхээр үндэсний ухамсарын сэргэлтийн үр дүнд Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улсыг байгуулан тулгар төрийнхөө тусгаар тогтнолыг хөрш орос хятад улсууд болон гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө монголын үе үеийн эх орончдын явуулсан урт хугацааны тэмцэл юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь 1650-аад оноос эхлэн 1946 он хүртэл хэд хэдэн үе шатаар”... өрнөсөөр өнөөдрийн босгоор алхсан тухай түүх судлаачид  бичиж байна. Энэ түүхийг “тусгаар тогтнол” гээд зуун жил болжээ. Энэ бол монголын тусгаар тогтнолын он дарааллын бичгийн оргил үе юм. 

Бүтэн байх гэдэг бол  омогшсон  баталгаажсан  түүхээ  үнэн мөнөөр нь авч  явах юм. 1911 оны 12 сарын 29-нд Богд Хаант Монгол Улс хэмээн  хоёр хөршөөсөө эхлээд холын улс гүрнүүдэд тунхаглан зарласан нь  МОНГОЛ хүн бүхний туйлын хүслэн  боллоо.  Хүслэн биелэх нь  нуруу ачсан тэмээ тэнгийн ачаагаа буулгаад жингийн отгын өртөөнд  тайван амгалан хивж хэвтэхтэй агаар нэгэн. Ер нь ТУСГААР ТОГТНОЛ-ыг  хэрхэн  ухаарсаны яруу тодотгол нь: Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж абугайн  ТУСГААР ТОГТНОЛ шүлэг авай.  

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр

Хан Алтай-аавын онгон тэргүүн оргил дээр

Хатан Сэлэнгэ-ээжийн одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!...  Ингэж гэр, голомт, уул усандаа тунхагласан  монголын тусгаар тогтнол үнэ цэнтэй юм. Үүгээрээ энэхүү  тусгаар тогтнол  бүтэн юм. 

 Бүтэн байх гэдэг бол сэтгэлгээний эрх чөлөө юм.  НҮБ-д данстай болох гэж зүтгэсэн он жилүүдийн баяр гуниг эвлэрсний, жаргалтай жарнаа тэмдэглэлээ. Сайхан даа. “Хилтэй хэлтэй малтай” хүнтэй байгаа энэ их орон зайдаа бид нэг л юмаар дутаж ердөө болмооргүй. Тэр нь сэтгэлгээний  тусгаар тогтнол буюу оюун санааны эрх чөлөө болой.  Монгол  сэтгэлгээ, монгол ухаан, монголоороо байх өв соёл бүхэн тусгаар тогтнолын үнэ цэн юм. Соёлт хүн төрөлхтөн дэлхийн ухаант хууль эрх зүй биелэлээ олсоор байгаа энэ үед бид тусгаар тогтнолоо, хил хязгаараа, нутаг дэвсгэрээ алдахын аюулаас хол болжээ. Гагцхүү  оюун сэтгэлгээний эрх чөлөөгөө алдах  хил хязгаар  хилчин-манаачгүй болоод  удлаа. Энэ хайран. Эцэг дээдсийн эх оронч сэтгэлгээний омогшил дээр тогтсон ТУСГААР ТОГТНОЛ бидний хамгийн чухал хөрөнгө.  Энэ хөрөнгийн

Бүтэн байх бол хүний хүслэн юм. “Мөр  бүтэн гэдэс цатгалан” гэдэг үг үүний нотолгоо л доо. Бороо шиврэн зүсэрч байна. Нар үүлэн цаана ч  борооны дусалд шингэн бидэнд ирж байна. Тэнгэр бүүдгэр ч зөөлөн намираа аяс нь  сэтгэл жаргааж байна. Хамгийн гол нь  зөөлөн бороонд хөрс дэвтэж, ургамал  таашаан ургаж, газар дэлхий төлжин ногоорно. Бас цэцгийн үндэс баярласнаа илэрхийлэн түмэн өнгөөр солонгорон дэлгэнэ. Бүтэн байгаа дэлхий  гэж ийм л сайхан. Энэ бол ертөнцийн  тусгаар тогтнол.

Бүтэн байх бол улс  гүрэний хүслэн юм. Дуудах нэр, дуурсах түүхтэй байна гэдэг  үүний нотолгоо л доо. Дэлхийн дээвэр доор 200 гуруй улс гүрэн НҮБ-ын шилтгээнд данс даваатайн нэг нь  “БҮРЭН эрхэт МОНГОЛ улс минь буюу. Авьяас авхаалж, эр зоригоороо дэлхийн дэвжээнд алдрын тавцан дээр гарахад эгшиглэх  ТӨРИЙН ДУУЛАЛ бол  МОНГОЛ улс  гэж байгаагийн  бодит  гаргалгаа юм. Тэнд төрийн дууллаа сонсоод алаг нүднээс нь аяндаа мэлмэрэх нулимс бол дэлхийд монгол байгаагийн сэтгэлийн илэрхийлэл юм.Тэнд УЛААН+ХӨХ+УЛААН алаг далбаа минь АЛТАН соёмбоо аргадан намирч буй.  Энэ бол монголын тусгаар тогтнол.

 Бүтэн байх бол  хувь хүний хүслэн юм. Бор гэртээ богд хар гэртээ хаан явья гэдэг бол үүний нотолгоо юм.  Эх оронтой, эжий аавтай,  үр хүүхэдтэй гурвалсан  амин зангилаа бүхий өрх гэр бүхэн аз жаргалтай байвал болох нь тэр. Төр улс бол гэр улсаас эхтэй.  “Төр түвшин бол төрсөн гулзгай яах вэ” гэж төрөө дээдэлдэг хүн бүхэн үүнд хамаатай. Монгол  улсын газар дэлхий дээр оршин байгаа хүн бүхэн тэгш эрх,  тэнцвэртэй амьдрал,  сэтгэлийн болоод сэтгэлгээний жаргалаа эдлэх тийм л орчинг бүрдүүлэхээр бид зорьдог. Зорьсон хэрэг бүтэж гэмээнэ хувь хүний хүслэн  биелэнэ. Энэ бол монголын тусгаар тогтнол.

Бүтэн байх бол  байгаль дэлхийн амар амгалан юм. Уулс нь оргил оргилоо түшин ханхайж, ус гол нь  эрэг эргэндээ хашигдан хатирч, ургамал цэцэг нь  зун зундаа  дэлгэрэн  шимжиж, араатан жуигүүртэн нь асга хадандаа  дүүлэн нисэж, адуу мал нь эргэх дөрвөн цагтаа идээшин өсөж  байвал энэхүү хүслэн биелж буйн нотолгоо л доо. “Гахай хүү нь хадарлаа ч газар ээж нь гомддоггүй”-н  тавилан байдаг ч эх орноо бид алдааны хүрзээр ухаад байж болохгүй.  Мөнх болоод мөнх бусын сэтгэлд ялгаа зааг байдаг ч  зуун зуун үеэрээ  эдлэх эх бйгалиа  хойч үедээ үлдээх нь  ухамсарт энэрэнгүй учраас бидэнд бодох зүйл бас бий. Эхлээд  ухаандаа оюуны уурхай нээж түүнийгээ сайтар ашиглавал бидний бүтэн байх байгаль дэлхийн амар амгалан хүслээ биелүүлнэ. Тэр цагт бид амьд байгалтайгаа амь мэт хамт оршиж амьдралын хөсөг нүүдэл урагшилна. Энэ бол монголын тусгаар тогтнол. 

Бүтэн байх бол  түүх цадиг, тэмцэл ялалт юм. Харийн түрэмгийлэгчид, зоосны нүдээр харагчид, нутаг усаа гологчид нүгэл буяны зааг дээр  хүний юмаар хүүдэгнэх сэтгэлээ дэвсээд суух, хүсэл шуналын  хөлийг хорих нь үүний нотолгоо юм.  Энд түүхийг  түүхийрүүлж, цадигийг цаашлуулж  омог бардамыг номхруулах ов мэх буцалж байдаг. Тэр бүхэнтэй бидний дээдэс эвээр ч үзсэн  зэвээр ч тэмцсэн. Тэмцэл ялалтын үр дүнг нь бид амсаж жаргаж яваа болохоор  бүдгэрч бүүдийх учиргүй. Ялалт бүхэн ардаа  түүх цадиг үлдээдэг. Ядарсан нь задарсандаа  тэвчээрийн чагтагаа мултлахыг  ТУСГААР ТОГТНОЛ-ынхоо төлөө гэж цагаатгадаг.  Үүнийг эрх чөлөөний хувьсгал хэмээчихүй. Энэ бол монголын тусгаар тогтнол. 

Бүтэн  байх бол эрх мэдэл, элбэг амьдрахын хүслэн юм. Энэ бол  хүн төрөлхтөний өмнө хойшлуулж болдоггүй  зүйл л дээ. Монголын тусгаар тогтнол ч ийм л зориг санааны илрэл юм. “Эр хүн тугч барина тугал ч хариулна” гэж мэргэн үг байдаг.  Эзэн Чингисийн алдар суун доор хүчирхэгжиж явахдаа МОНГОЛ дэлхийд  нэрээ дуурсгаж байсан  түүх бүтэн байна. Олон зууны  урсгал дунд уруудаж доройтож явсан гунигт  түүх ч бэх нь хатаагүй байна. Энэ бүхнийг бид үзэж туулсан, үүрч дүүрсэн. “...Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх нь дундад зууны үед эрх мэдэл булаалцалдаж, манж-хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автсан монголын хаан, хан, хутагт, ноёдуудын өөр хоорондын хямралдааны үр дүнд тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж чин улсад алдсан үеэс эхлээд ХХ зууны эхээр үндэсний ухамсарын сэргэлтийн үр дүнд Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улсыг байгуулан тулгар төрийнхөө тусгаар тогтнолыг хөрш орос хятад улсууд болон гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө монголын үе үеийн эх орончдын явуулсан урт хугацааны тэмцэл юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь 1650-аад оноос эхлэн 1946 он хүртэл хэд хэдэн үе шатаар”... өрнөсөөр өнөөдрийн босгоор алхсан тухай түүх судлаачид  бичиж байна. Энэ түүхийг “тусгаар тогтнол” гээд зуун жил болжээ. Энэ бол монголын тусгаар тогтнолын он дарааллын бичгийн оргил үе юм. 

Бүтэн байх гэдэг бол  омогшсон  баталгаажсан  түүхээ  үнэн мөнөөр нь авч  явах юм. 1911 оны 12 сарын 29-нд Богд Хаант Монгол Улс хэмээн  хоёр хөршөөсөө эхлээд холын улс гүрнүүдэд тунхаглан зарласан нь  МОНГОЛ хүн бүхний туйлын хүслэн  боллоо.  Хүслэн биелэх нь  нуруу ачсан тэмээ тэнгийн ачаагаа буулгаад жингийн отгын өртөөнд  тайван амгалан хивж хэвтэхтэй агаар нэгэн. Ер нь ТУСГААР ТОГТНОЛ-ыг  хэрхэн  ухаарсаны яруу тодотгол нь: Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж абугайн  ТУСГААР ТОГТНОЛ шүлэг авай.  

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр

Хан Алтай-аавын онгон тэргүүн оргил дээр

Хатан Сэлэнгэ-ээжийн одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!...  Ингэж гэр, голомт, уул усандаа тунхагласан  монголын тусгаар тогтнол знэ цэнтэй юм. Үүгээрээ энэхүү  тусгаар тогтнол  бүтэн юм. 

 Бүтэн байх гэдэг бол сэтгэлгээний эрх чөлөө юм.  НҮБ-д данстай болох гэж зүтгэсэн он жилүүдийн баяр гуниг эвлэрсний, жаргалтай жарнаа тэмдэглэлээ. Сайхан даа. “Хилтэй хэлтэй малтай” хүнтэй байгаа энэ их орон зайдаа бид нэг л юмаар дутаж ердөө болмооргүй. Тэр нь сэтгэлгээний  тусгаар тогтнол буюу оюун санааны эрх чөлөө болой.  Монгол  сэтгэлгээ, монгол ухаан, монголоороо байх өв соёл бүхэн тусгаар тогтнолын үнэ цэн юм. Соёлт хүн төрөлхтөн дэлхийн ухаант хууль эрх зүй биелэлээ олсоор байгаа энэ үед бид тусгаар тогтнолоо, хил хязгаараа, нутаг дэвсгэрээ алдахын аюулаас хол болжээ. Гагцхүү  оюун сэтгэлгээний эрх чөлөөгөө алдах  хил хязгаар  хилчин-манаачгүй болоод  удлаа. Энэ хайран. Эцэг дээдсийн эх оронч сэтгэлгээний омогшил дээр тогтсон ТУСГААР ТОГТНОЛ бидний хамгийн чухал хөрөнгө.  Энэ хөрөнгийн манаач нь  сэтгэлгээний буюу оюун санааны дархлаа юм. Бид энэхүү дархлаагаа алдаж болохгүй. Даган дуурайхаас үлгэрлэн дуурайх нь илүү байж, сэтгэлгээний тусгаар тогтнолоо цаг алдалгүй хамгаалцгаая гэж  хэлэх нь зүйд  ихээр нийцэж байгаагаа  тунхаглан  зарламаар байна. 

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН ГАГЦХҮҮ ҮҮНД Л ОРШМУЙ.... Бүтэн... гагцхүү БҮТЭН.  Хагас байх учиргүй БҮТЭН

Бид энэхүү дархлаагаа алдаж болохгүй. Даган дуурайхаас үлгэрлэн дуурайх нь илүү байж, сэтгэлгээний тусгаар тогтнолоо цаг алдалгүй хамгаалцгаая гэж  хэлэх нь зүйд  ихээр нийцэж байгаагаа  тунхаглан  зарламаар байна. 

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН ГАГЦХҮҮ ҮҮНД Л ОРШМУЙ.... Бүтэн... гагцхүү БҮТЭН.  Хагас байх учиргүй БҮТЭН

Лханаагийн Мөнхтөр