Саруулын Ариунжаргал
08 сарын 10, 2018
#1. Пауло Коэльо “Алхимич”
Энэ жагсаалтад орсон цорын ганц уран зохиолын ном. Пауло Коэльогийн “Алхимич” бараг л классик ном болж дэлхий даяар нийт 65 сая хувь борлогджээ. “Алхимич” бол уран зохиолын бусад номноос тэс ондоо. Та яг л гол дүр Сантьягогийн толгой дотор орж, түүнтэй хамт аялж буй мэт бүх үйл явдал өгүүлэгдэнэ. Танд амьдралын луужин хэрэгтэй бол, та шүтлэгтэй хүн бол эсвэл зүгээр л юу хийх, ямар байх талаар мэргэн санаануудыг уншихыг хүсвэл – энэ ном таны амьдралыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.
#2. Стивен Кови “The 7 Habits of Highly Effective People”
Энэ ном магадгүй хувь хүний хөгжлийн талаарх хамгийн алдартай ном байх. Нэг талаас өөрөө өөртөө туслах гарын авлага, алдартай, үр дүнтэй, бүтээлч болоход тань туслах дадал зуршлын хөтөч. Харин нөгөө талаас номны гол хүч, гүн утга нь “шударга амьдарч, энэ хорвоо дээр хүн болж төрсөн гол үүргээ нэр төртгэйгөөр гүйцэтгэснээр хүн бүр амжилтанд хүрэх боломжтой” гэсэн гол санаанд буй юм.
Асуудлаас мултрах, зальдах эсвэл хэн нэгнийг монжих нь энгийн үзэгдэл мэт болсон өнөө үед Стивен Ковигийн энэ ном тэс өөр үнэт зүйлсийг ойлгуулах болно. Энгийн бөгөөд үр дүнтэй зуршлын тусламжтайгаар хэрхэн амжилтад хүрэх вэ гэдгийг олж мэдэх юм.
#3. Экхарт Толле “The Power of Now”
Оюун санаа, дотоод эрч хүчийн талаар ном хайж байвал “The Power of Now” ном танд тохирно. Хэрхэн дотоод хүчийн тусламжтайгаар зөвхөн өөрийн амьдралыг өөрчлөөд зогсохгүй, бүх хорвоо дэлхийг өөрчлөх талаар заах хөтөч тань байх болно. Та өөртэйгөө ажиллаж, оюун санаагаа өөрчилснөөр хорвоо дэлхий мөн адил алхам амлхамаар өөрчлөгддөг гэнэ. Энэ үйл явц насан туршид дуусашгүй үргэлжлэх болно.
#4. Роберт Кийосаки “Баян аав, ядуу аав”
Өмнөх номын адил оюун санаа ертөнцийг өөрчлөх хүч чадалтай гэсэн гол санааг агуулна. Гэхдээ санхүүгийн талаас. Хүний амьдралыг илүү утга учиртай, бүрэн бүтэн болгодог үндсэн зарчмуудын талаар та энэ номноос олж мэдэх болно.
Жишээ болгож хоёр янзын хүний талаар өгүүлнэ – ядуу аав болон баян аав. Гол зорилго нь өөр өөр хүмүүсийн мөнгөнд хандах хандлага хэчнээн өөр байдгийг харуулах. Ядуу хүмүүс мөнгөгүй, тэд мөнгөний төлөө амьдардаг учир байдал огт өөрчлөгддөггүй. Харин арай ондоо сэтгэлгээтэй, чинээлэг хүмүүс мөнгийг хэрхэн өөрт ашигтай байдлаар ашиглаж, илүү их орлого олох гэдгээ мэддэг.
Энэ бол онол. Харин амьдрал дээр та хангалттай хэмжээний орлого авч ирэх хувийн бизнесээ эхлүүлэх хэрэгтэй. Санхүүгийн байдлаа сайжруулахыг хүссэн хэн бүхэн “Баян аав, ядуу аав”-ыг ширээний номоо болгоорой гэж зөвлөе.
#5. Дейл Карнеги “How to win friends and Influence people”
“Өнөөдөр бол таны өчигдөр санаа зовниж байсан маргааш” Дейл Карнеги олон сайн ном бичсэн байдаг ч энэ ном бол хамгийн алдартай нь. Хүмүүсийн дунд хэрхэн амьдрах, тэдэнтэй хэрхэн харилцах талаар түүнээс сайн бичсэн хүн байхгүй. Энэ номыг тогтмол эргэн харж, уншиж байх хэрэгтэй. Ялангуяа дотогшоогоо сэтгэлгээтэй интроверт хүмүүст нэн тустай. Хүмүүстэй харилцахын тулд авьяас эсвэл хэл ам сайтай байх шаардлагагүй гэдгийг Карнеги тун үнэмшилтэй тайлбарлаж өгдөг. Зөв тактик хэрэглэж, хэдэн хэрэгтэй зөвлөгөөг дагавал хэн бүхэнтэй хэл амаа төвөггүй ололцдог болно.
Үр дүнтэй харилцаа тогтооно гэдэг бол нийгэмд байр сууриа олохыг хүссэн хүн бүрийн эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Танд энэ чадвар дутагдаж байвал Дейл Карнегийн энэ ном таны удирдагч, чиглүүлэгч байх болно.
#6. Наполеон Хилл “Think and Grow Rich”
Энэ ном жинхэнэ классик номны жагсаалтад маргаангүй багтах ёстой. Наполеон Хилл 20 жилийн турш Генри Форд, Александр Грейам Белл гэх мэт салбартаа амжилттай яваа хүмүүсийн түүхийг судалжээ. Тэрээд цуглуулсан мэдээллээ нэгтгэж, амжилтад хүрэх томъёололыг олохыг зорьсон байна.
Тэр ямар дүгнэлтэд хүрсэн гээч? Хэмжээлшгүй их хүсэл тэмүүлэлтэй байж, хийж буй зүйлдээ бүх анхаарал оюун ухаанаа төвлөрүүлж чадсан хүн зорилгодоо хүрдэг. Мөрөөдлөө хэрхэн биелүүлэх талаар мэдээлэл хайж байвал энэ ном танд тохирно.
#7. Шед Хелмсеттер “The Story of Self-talk”
Өөртэйгөө ярилцсанаар амьдралаа орвонгоор нь өөрчлөх боломжтой гэдгийг харуулсан ном. Дотоод хүнтэйгээ ярилцдаг хүн амьдралын жолоогоо өөрийн гартаа атгадаг. Харин дотоод хүнтэйгээ зөрчилдөөнтэй бол минут, секунд тутамд гаргадаг шийдвэр бүрт чинь сөргөөр нөлөөлж, өөрийгөө бага багаар сөнөөх аюултай. Дотоод харилцаа тань таныг хойш татаж, далавчаа дэлгэхэд саад болж буй юм биш биз. Энэ номыг уншиж амьдралаа өөрчил.
#8. Норман Винсент Пил “The Power of positive thinking”
Өнгөрсөн зууны 50-аад онд бичигдэж, тухайн үеийн уран зохиолын салбарт асар их нөлөө үзүүлсэн хувь хүний хөгжлийн талаарх классик ном. Энэ номонд хөндөгдсөн сэдвүүд бусад зохиолчдын хожим бичигдсэн номнуудад мөн тусгагдсан байдагт гайхах зүйлгүй. Эерэг сэтгэлгээний хүч чадлын тухай бид энд тэндээс маш их сонсдог. Тиймдээ ч түүний жинхэнэ хүч чадлын талаар мартаж орхижээ. Иймээс аль өнгөрсөн зуунд тавигдсан эерэг сэтгэлгээний үндэсийг судалж үзвэл тустай байна гэдэгт итгэлтэй байна. Өөртөө итгэх итгэлийг олж, амьдралаа өөрчлөхөд тусална.
#9. Дэвид Шварц “The magic of thinking big”
Энэ номноос та сэтгэлгээний хүч гэдэг асар их хүчийн талаар мэдэж авах болно. Бодит хэрэг, явдлыг жишээ болгож ашигласан нь тун сонирхолтой, хөгжилтэй тул уншихад уйдахгүй. Бид зохиомол дүрэм журмаар өөрсдийгөө хязгаарлаж байдаг гэнэ. Илүү том зүйлийн талаар мөрөөдвөл ямар үр дүнд хүрч болох талаар өгүүлэх болно. Оюун ухааныхаа хүч чадлыг ашиглаж сурахыг хүссэн хэн бүхний унших ёстой ном.
#10. Тони Роббинс “Awaken the giant within”
Энэ ном бол хувь хүний хөгжлийн талаарх хамгийн алдартай номнуудын нэг. Та уншмагц яагаад гэдгийг нь ойлгох болно. Энэ жагсаалтад орсон ихэнх номнууд нэгэн тодорхой сэдвийн хүрээн бичигдсэн. Харин “Awaken the giant within” номонд махан биеийн эрүүл мэнд, санхүү, сэтгэл зүй эмоци гээд бүх зүйлийн талаар өгүүлэх болно. Хэрхэн энэ бүхнийг удирдлагандаа авч, харилцаа, ажил амьдрал, санхүүгийн байдлаа сайжруулах талаар заах болно. Хамгийн чухал нь амьдралын зорилгоо тодорхойлох. Сэтгэлгээгээ өөрчлөх үед сэрдэг асар их хүч бид бүхний дотор байдаг.
#11. Брене Браун “Daring greatly: How the courage to be vulnerable transforms the way we live, love, parent and lead”
Өөрийгөө доогуур үнэлэх, ичих асуудлыг хөндсөн цор ганц ном. Гол санаа нь: та хангалттай сайн биш, азгүй мэт өөртөө санагддаг уу? Та ганцаараа биш. Ихэнх хүн өөрийнхөө талаар ингэж боддог гэдэгт итгээрэй. Энэ бол бүх соёл иргэншилтэй хүмүүсийн дунд ажиглагддаг нийтлэг асуудал. Нээлттэй, эмзэг байхаас айхгүй байж чадвал хувь хүний үнэлэмжээ дээшлүүлж, хүчтэй, өөртөө итгэлтэй болох боломжтой. Бүх зүйлийг эхнээс нь эхлэхийг хүссэн хүний заавал унших ном.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.38] ・ 2021.12.04 Хариулах
сайн байна уу? дэйл карнеги ном монгол хэл дээр орчуулагдсан бол уу