Зохиогч Л.Золзаяагийн зорилго, тэмүүллээ олох эрлийн үүднээс бүтсэн “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног" номыг бичсэн билээ. Тэрбээр уг номоо бичихдээ ойлгож авсан 10 чухал зүйлээ хуваалцаж байна.


  1. Би хэнд ч таалагдах албагүй. Хэн нэгэнд өөрийгөө ойлгуулах ч албагүй. Ойлговол баярлана. Ойлгохгүй бол тэр л биз… Дахиж хэн нэгэнд өөрийгөө ойлгуулах гэж өчүүхэн ч хичээхгүй.
  2. Би хэнд ч өргүй. Хэн ч надад өргүй. Тийм учраас энэ тэгсэнгүй, тэр ингэсэнгүй гэж хэн нэгэнд гомдоллох, гоншигонох шаардлагагүй. Цаашид хэнээс ч, юуг ч хүлээхгүй. .
  3. Дургүй зүйлдээ би эргэлзэлгүйгээр шууд “Үгүй” гэж хэлдэг зоригтой байна. Нөгөө талд таагүй санагдах эсэх нь одооноос надад хамаагүй. Хэн хэнийхээ цагийг үрэхгүй амьдарцгаая.
  4. Би нэг л амьдарна, амьдрал богинохон. Би аз жаргалтай байх ёстой. Надад өгөгдсөн амьд явах цаг хугацаандаа хамгийн олон зүйлийг үзэж, харж, мэдэрч амьдрах болно. Өөрийгөө хайрлаж амьдрана.
  5. Бусдын нүдэнд өө сэвтэй харагдаж, шүүмжлүүлэхээс огтхон ч айхгүй. Миний талаар сайнаар ч, муугаар ч ярьсан аль нь ч надад огт хамаагүй. Зүгээр л би хийхийг хүссэн бүхнээ хийж, тэнэг харагдсан ч хамаагүй өмсөхийг хүссэн хувцасаа өмсөж, өөрийнхөөрөө алдаж онож амьдрана
  6. 6. Би хэний ч эрхшээлд ормооргүй байна. Хэн нэгэн хийхийг хүсээгүй зүйлийг минь хийлгэж чадахгүй. Тийм учраас эрх чөлөөгөө авч үлдэхийн тулд шударга, ёс зүйтэй байж, үнэ цэнийг бүтээж амьдрана.
  7. Өмнө нь итгэлийг минь алдсан хүмүүсийн муухай дурсамжуудыг хойш нь тавьж, цоо шинээр, дахиад л итгэж эхлэнэ. Бусдад итгэх миний итгэл өмнөх муу дурсамжаас болж хэзээ ч бөхөхгүй. Гайхалтай багийг бүтээнэ.
  8. Мөнгийг амьдралынхаа зорилго болгохгүй ч гэлээ амжилтаа хэмжих хэмжүүр болгох болно. “Ёс зүйгүй мөнгө гэмт хэрэг. Мөнгөгүй ёс зүй хоосон номлол.” гэдэг үгийг марталгүй санана.
  9. Хэн ч миний гэр бүлдээ зориулах цагийг булааж чадахгүй. Бүх зүйлээс илүү гэр бүлдээ цагаа зарцуулна. “Чи хүүхэддээ солонгыг үзүүлж,таниулж байх хооронд чиний ажил чинь чамайг хүлээнэ. Харин чиний ажил дуусахыг солонго хүлээхгүй”.
  10.  “If you want something the entire universe conspires to help you”. Чи ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл бүхэл бүтэн ертөнц чамд туслахаар үгсэн хуйвалдах болно гэдэг өнөөх үгээ утгаар нь хэрэгжүүлнэ. Тиймээс юунд баригдалгүй томоор мөрөөдөх болно. Бодоод байгаа тэр том мөрөөдөлдөө хүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ.
    Номоо дахиад уншмаар санагдчихлаа…