Х.Оргил
02 сарын 11, 2021
Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүнийг үдэхдээ гэр бүлээрээ шагайгаар “Алаг мэлхий” өрж нааддаг сайхан уламжлалтай билээ.
Алаг мэлхийгээр хэдэн ч хүүхэд тоглож болно. Алаг мэлхийг шагайгаар өрж дүрслээд тоглогчид ээлжээр шоо орхино. Энгийн алаг мэлхийн тоглоомонд 92 шагай ордог бол төрт ёсны алаг мэлхийн тоглоомонд 108 шагайгаар тоглодог.
Цагаан сарын шинийн нэгний өдөр алаг мэлхийг тоглохдоо толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.
Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяж шооны нүхний буултаар шагай авна.
Жишээ нь нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, дөрвөн нүх буувал шилбэ, таван нүх буувал сарвуу эсвэл мод гэсэн шагайг гэх мэтчилэн тус тус авч тоглодог. Шооны нүхэнд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний их бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл: нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд,чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, зургаа буувал хүзүү эсвэл зургаагаар өрсөн нуруунаас нэг эгнээг тус тус авна. Энэ мэтээр тоглосоор байгаад хамгийн олон шагай авсан хүн нь хождог. Гэхдээ зарим нутагт шооны нүх аваад дуусчихсан юмны тоогоор буувал тэр тоотой тэнцэх шагайг буцааж өрдөг дүрмээр тоглодог байна.
Эх сурвалж: Үндэсний түүхийн музей
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.60] ・ 2025.12.02 Хариулах
Баярлалаа
Зочин [103.229.121.30] ・ 2025.09.06 Хариулах
Юу вэ ойлгохгүй бна
Зочин [59.153.112.43] ・ 2024.12.04 Хариулах
Яагаад битүүний өдөр алаг мэлхий өрдөг гэдгийг бичээгүй байна
Зочин [59.153.112.95] ・ 2024.11.13 Хариулах
Ойлгосонгүй яагаад
Зочин [103.168.34.46] ・ 2024.11.11 Хариулах
Гоё байна
Зочин [66.181.187.217] ・ 2024.02.07 Хариулах
joohon oilgomjgui bna.Tekhdee bi KH.Orgilig muulaagui. Nairuulgiin aldaa baina.Enigee zasaarai
Зочин [43.242.243.154] ・ 2023.12.11 Хариулах
Хүүхэд багачууд бидэнд мэдээлэл өгдөгт баярлалаа♡
Зочин [192.82.71.205] ・ 2021.11.15 Хариулах
Яагаад битүүний өдөр алаг мэлхий өрж тоглодог юм бэ?
Зочин [103.212.116.161] ・ 2023.12.06 Хариулах
I dont no
Зочин [66.181.177.210] ・ 2023.02.16 Хариулах
Baahiin tuld ahaa
Зочин [66.181.161.211] ・ 2024.02.05
Тэнэг
Зочин [202.9.46.235] ・ 2021.02.11 Хариулах
Их сайхан
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
Угсаатан зүйчийн тайлбар: Битүүний өдөр алаг мэлхий өрж тоглох нь жаргалтай сайхны бэлгэдэл юм
Х.Оргил ・ 01 сарын 30, 2022
Нийгэм
С.Бямбадорж: Ууц, өвчүү тавих эсэхээ угсаатнууд өөрсдөө мэддэг, судлаачид алийг нь ч буруутгах эрхгүй
Х.Оргил ・ 01 сарын 29, 2022
Нийгэм
Битүүний өдөр тотгон дээрээ мөс, өргөстэй харгана тавьдгийн учир
Х.Оргил ・ 02 сарын 22, 2020
Нийгэм
Улсын онцгой комисс Цагаан сарыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ
Б.Баясгалан ・ 02 сарын 10, 2020
Нийгэм
Танилц: Хатуу хөл хорионы үед ажиллах 10 төрлийн байгууллага, иргэдийн авч болох үйлчилгээнүүд
Б.Баясгалан ・ 02 сарын 04, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.