"Үүрд өнөөдөр" керамик барималч Н.Сүхбүрэн, зураач Х.Энхномин нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 2020 оны 11 сарын 11 - 26 ны хооронд Q арт галерейн хоёрдугаар танхимд дэлгэгдэх болно. 

Тухайн үзэсгэлэнгийн санаа болон нийгэм олон нийтэд хүргэхийг зорьж буй гол агуулга нь бидний амьдралд туулж өнгөрсөн цаг хугацаа бүрт өөрийн гэсэн үнэ цэн мөн чанар оршиж байдаг. Бид урагшаа тэмүүлэн төгс зүйлийн төлөө эцэс төгсгөлгүй цаашлах тусам өмнөх цаг хугацаанд үүсэн бий болсон төгс зүйлс мартагддаг. Өөр шинэ зүйлийг эрж хайж тусам төгс чанар өчигдөрт үүсэж өнөөдөрт бодит болон бидэнд мэдрэгддэг нь харин эсрэгээрээ бодит болох тусам бидний хайсан зүйл биш болж дахин өөр зүйл рүү тэмүүлсээр байдаг. Энэ зогсолтгүй эргэлтийн эхлэл өнөөдөр юм. 

Өнөөдөр хайр, баяр хөөр, уйтгар гуниг, айдас гэх мэт мэдрэмжүүд бүгд оршин байдаг бөгөөд бурханлаг чанар энгийн хэрнээ үл анзаарагдах агшин бүр өдөр тутмын энгийн амьдрал, амар амгалан бүхэн өнөөдөрт оршин, бодит ба бодит бус мэдрэмж төрүүлдэг юм. 

Тус хоёр уран бүтээлч нь өөр өөрийн онцлог хэлэмжээр дотоод мөн чанарын дуу хоолойгоо бодит бие болгон дүрслэхийг зорьжээ