“Ард кредит ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 280 сая ширхэг хувьцааг бүртгэж, үүний 25 хувь буюу 70 сая ширхэгийг нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. 

Энэ нь үнэт цаасаа нийтэд санал болгон гаргаж буй хоёр дахь банк бус санхүүгийн байгууллага болж байна. 

Компани нийтэд санал болгон арилжаалах 50 хувь буюу 35 сая ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчид, мөн 50 хувь буюу 35 сая ширхэгийг захиалгын бүртгэлийн аргаар тус бүрийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах юм.

Мөн хуралдаанаар, “Ард даатгал” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Түүнчлэн “Дэвжих хөгжил ББСБ”, “Хөгжих капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай асуудлуудыг хэлэлцэн зөвшөөрч, “Заг чандмань ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

 

Эх сурвалж: СЗХ