Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 15, 2021
Дэлхийн алдарт бизнесийн нэвтрүүлэг Аппрентис шоу Монголд анх удаа зохион байгуулагдаж, өөрийн залгамж халаа болох чадварлаг Гүйцэтгэх Захирал сонгон шалгаруулах Чэйрмэнээр олон түмнээ “Хас”-ын хэмээн алдаршсан, Монголын анхны гэх тодотголтой олон төслийг санаачлан хэрэгжүүлсэн, банк санхүүгийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж яваа, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг ажилласан юм. Нэвтрүүлгийн үйл явц нийт 40 хоногийн туршид үргэлжилсэн бөгөөд нийт 1,000 гаруй хүнээс сонгогдон шалгарсан шилдэгийн шилдэг 14 оролцогч оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэд ялалт, ялагдлын шатыг давж явсаар эцсийн тулаанд үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч талцалд хүргэсэн Ц.Бархас, О.Энхжин нар өмнөх шатуудад нэвтрүүлгээ орхиод байсан ч эргэн ирэлт хийсэн нөхдийнхөө хамтаар 2 баг болон хуваагдаж ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулсны эцэст Ц.Бархас ялалт байгуулав.
Ийнхүү нэвтрүүлгийн ялагч Монголдоо тэргүүлэх финтек нэгдэл, 21 охин компанийн бүрэлдэхүүнтэй Ард Санхүүгийн Нэгдлийн удирдах албан тушаалд томилогдож, жилийн 200 сая төгрөгийн цалин урамшуулал бүхий гэрээг үзэглэлээ.
Ард Санхүүгийн Нэгдлийн тухайд цухас дурдвал, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгынхоо хүрээнд 20 мянган хувьцаа эзэмшигчтэй болж, Группын хэмжээнд нийт харилцагчдын тоо 800 мянгыг хэдийн давжээ.
Хамгийн хурдтай өсөөлтийг үзүүлээд буй Ардынхан Монголын анхны блокчэйн технологид суурилсан АрдКойн урамшууллын оноог харилцагчдадаа үйлчилгээний урамшуулал болгон олгодог байна. Мөн “Анхны” Дижитал Арилжааны платформыг (DAX) бүтээснээр арилжаа идэвхжиж, АрдКойны үнэ цэн ч улам нэмэгдэн 420 гаруй мянган АрдКойн эзэмшигчтэй болоод байгаагаа олон нийтэд нээлттэйгээр зарлаад байна.
Заавал худалдаж авах шаардлагагүй, санхүүгийн үйлчилгээ авах болон Ард Апп ашиглаад л төвөггүй цуглуулж болох уг урамшууллын оноо олны анхааралд нэгэнт оржээ.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.118.48] ・ 2021.02.17 Хариулах
Эргэн ирэлт хийлээ гээд хаанахаар бичээд байна аа. Сайхан мэдээг сарниачих юм аа. Монголоороо бичиж сураач ээ, нөхөр сэтгүүлч ээ!!!
Зочин [66.181.177.55] ・ 2021.02.17 Хариулах
Ардын залуустаа амжилт хүсье. Хөгжлийг улам бүр түүчээлээрэй.
Зочин [192.82.65.72] ・ 2021.02.17 Хариулах
Хамгийн том капитал бол хүн өөрөө юм гэдгийг маш сайн мэдэосэн МУНДАГ ЗАЛУУДАА ажлын амжилт хүсье.
Зочин [64.119.27.251] ・ 2021.02.16 Хариулах
Зөв хүн үөв зам дээр ирлээ баяр хүргэе
Зочин [192.82.76.150] ・ 2021.02.15 Хариулах
Бархас дотроо хүн чанар гэдэг зүйлийг тээж яваа залуу гэж харсан. Хүнээ боддог мундаг захирал болох байх.
Зочин [103.212.118.42] ・ 2021.02.15 Хариулах
Сайн байна уу сайхан хаваржиж байна уу Ялагч болсон Бархастаа баяр хүргие Ажилд нь амжилт
Санал болгох
1 Ц.Дэлгэрмэнд: Зохиомол сэтгэцийн эмгэгээс болж өөрт байгаа нандин зан чанараа битгий алдаарай
2 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
3 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
4 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
5 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Хөрөнгө оруулалтын банк болоход нэг алхам ойртлоо
Х.Оргил ・ 07 сарын 27, 2018
Ярилцлага
Ж.Золзаяа: Компаниуд бондоор богино болон урт хугацааны санхүүжилт босгох боломжтой
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 07 сарын 18, 2018
Нийгэм
Эрсдэл бол муу амлахын нэр биш
Х.Оргил ・ 03 сарын 03, 2021
Санхүүгийн боловсрол
DAX дээр өдөрт дунджаар 10 тэрбум төгрөгийн захиалга орж ирж байна
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 02 сарын 24, 2021
Спорт & Фитнес
"Ард санхүүгийн нэгдэл" Монголын рагбигийн шигшээ багийг ивээн тэтгэхээр боллоо
Х.Оргил ・ 07 сарын 19, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.