АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Тэд ардчилсан намын үнэт зүйлээсээ бус АН-ыг удирдаж байгаа цөөн хэдэн удирдлагуудын зүй бус үйлдэл нь тэднийг намаасаа гарахад хүргэсэн гэлээ. 

Бичлэг үзэх:

Энэ талаар АН-ын анхны гишүүдийн нэг Х.Лхагвасүрэн:

"Үнэндээ бол бидний намаас гарах эсэх нь хэнд ч падлийгүй гэхэд болно, харин АН намаас гарах болсон шалтгаан гэвэл хэн бүхэнд хамаатай байж болох юм. 

Товчхондоо АН-аас гарах 2 үндсэн шалтгаан байлаа.

1. АН-ын өнөөгийн удирдлагууд болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын МАНАН мафыг улайран хамгаалж буйтай эвлэрч, хамгаалаад суух арга алга
2. Намаар талцах явдал хэрээс хэтэрч бараг шашин болтлоо хөгжин, хүмүүсийг талцуулан улс орныг маань туйлдуулж байгааг цаашид тэвчих арга алга.
Монголчууд бид хот хөдөөгүй "нам"-аар талцах өвчинд нэрвэгдээд уджээ.
Сураг дуулахад хөдөөний зарим сумдад АН-ын дэлгүүр, МАН-ы дэлгүүр гэж байх бөгөөд бие биенийхээ дэлгүүр рүү шагайдаг ч үгүй гэх юм. Өнгөрсөн жил Булган аймагт намаар талцах нь хэмжээнээсээ хальж бие биенийхээ аминд хүрсэн хэрэг хүртэл гарлаа. Төрийн алба данхайж, 60 тэрбумынхан, ЖДҮ-чид хийгээд ашиг хонжоо хайгч авилгач түшмэдүүдээр дүүрлээ.
Намын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй Манкурт боолуудын бүхэл бүтэн хүн сүргүүд бий болж намаа хаацайлан хамгаалан алалцахаас ч буцахгүй болсон нь юутай эмгэнэлтэй... Ийм учраас л нэг нам дангаар шахам төр барьж байгаа энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй." гэсэн юм.

АН-ын гишүүн Д.Жаргалсайхан: "1990 онд бид Ардчилсан хувьсгалыг хийхэд оролцож явсан Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд байна. Ардчилсан хувьсгал болоход бид улс орондоо хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гэж зүтгэж итгэж явсан. Гэтэл 30 жилийн дараа эргээд АН-ын үе үеийн удирдагчид, дарга нар харахад эгэл гишүүдийнхээ тэмцэж мөрөөдөж явсан хүсэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж, баяжих хэрэгсэл болгосон байна. Тэд нийтийн өмчийг хулгайлж авахад манлайлж оролцсон хүмүүс. Улс орны 390 орчим үйлдвэрийг дампууруулж,  110 мянган ажилчин ангийг устгасан. Өнөөдөр гажуудсан ардчиллын үр дүнд 300 мянган залуучууд ажиллаж амьдрахын төлөө эх орноосоо дүрвэн гарсан байна.