Б.Баясгалан
03 сарын 09, 2020
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-нд мэдээлэл хийх үеэрээ "АН үнэхээр стратегийн орд газруудыг хууль бусаар олгохтой холбоотой оролдлогууд дээр эцэслэн цэг тавъя гэж бодож байгаа бол зугтаад гараад явсан Ц.Элбэгдоржоо олж ир. Танай намаас сонгогдоод ажиллаж байсан Ч.Сайханбилэгээ олж ир.
Ц.Элбэгдорж найзуудтайгаа хамтран "Найзуудын холбоо" нэртэй компани байгуулж, оффшор бүсээс мөнгө татсан нь тогтоогдсон. Үүнээсээ болж эх орондоо ирж чадахгүй байж магадгүй" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ уг асуудалд тайлбар өгөв.
Тэрээр "Төрийн өндөр албан тушаал хашиж байсан АН-тай холбоотой хүмүүст янз бүрийн асуудал үүсгэх, хууль хяналтын байгууллагаас шалгах хандлага нэлээд ажиглагдаж байна.
АН үүнд ямар байр суурьтай байна вэ гэхээр, тодорхой нотлох баримтгүйгээр АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дээр хоморголсон байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхад анхаарахыг шаардаж байна. Ц.Элбэгдорж 2009 онд АН-аас түдгэлзсэн. Өнөөдрийн хүртэл намын гишүүнчлэлээ сэргээгээгүй, нам бус хүн.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ манай намыг Ц.Элбэгдоржийгоо олоод ир гэж ярьсан. Эрх барьж буй юм бол өөрсдөө олж ир. Эрх барьж буй хүчинд бүх эрх мэдэл байгаа. Шүүх, прокурор зэрэг тэр байгууллагуудаа ажиллуул. Тэр байгууллагуудын чиг үүргийг яагаад улс төрийн намд наагаад байгаа юм. МАН шиг хүмүүсийг хоморголж, баривчилж, хороож байсан түүх манай намд байхгүй. Өөрийнхөө нам шиг санаж буй бол Л.Оюун-Эрдэнээ уучлаарай. Бид хууль, хяналтын байгууллагын ажлыг төлөөлөн гүйцэтгэдэг нам биш, хууль, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг.
Шалгах хүмүүсийг олж ирэх үүрэг АН-д биш төрд, төрийн эрх барьж буй намд байгаа. Энэ үүргээ биелүүлэхийн оронд сөрөг хүчин намд хамаг зүйлээ тохчихоод, түүнийгээ шударга ёсны зарчим мэт яриад сууж байдаг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг хараад харамсаж байна.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.125] ・ 2020.03.10 Хариулах
Ичих нүүргүй хүн гэж энэ Эрдэнийг л хэлэх байхдаа
Зочин [202.9.46.191] ・ 2020.03.10 Хариулах
Ан коммунист нам биш болхоор ямар ч ичих нүүргүигээр хулгаилж идэж болдог нам гээд дарга нь хэлчихлээ..
Зочин [202.55.188.91] ・ 2020.03.09 Хариулах
Ж.Янжив .Төрийн өндөр сэнтийд сууж байгаад.эх орноо худалдах гэрээ хийсэн томоохон ААНэгжийг хулгайлхад заавар өгч оролцсон ,эх орноо гаддаын арбитерийн шүүх дээр заавал ялагдуул гэж даалгасан ЕР.САЙД ,ЕРӨНХИЙЛЭГЧ нар зугатаад ирж шалгуулахгүй явж байгаа нөхөд МоАХолбоо ,АНамын угшилтай .
Зочин [66.181.161.67] ・ 2020.03.09 Хариулах
Хөөрхий хүүхэд ийм байхдаа л " өхөөрдмөөр байдаг шүү дээ" гэсэнтэй адилтган хариуг өгчээ?!!
Зочин [202.179.31.117] ・ 2020.03.09 Хариулах
Олж ирж хариуцлагаа хүлээж байж байж аливаа юм төлөвшидөг. Маргааш С. Эрдэнэ та ч өөрөө зугтаж мэднэ. Ийм жишиг тогтвол яана. Энэ асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Оюунэрдэнийн зөв.
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ардчилсан намд нээлттэй захидал илгээв
Б.Баясгалан ・ 05 сарын 26, 2019
Улс төр
АН: С.Эрдэнийг АН-ын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэлээ
Б.Баясгалан ・ 01 сарын 30, 2021
Нийгэм
С.Эрдэнэ: Би нийт монголчуудын дэмжлэгийг авч чадна гэж итгэж буй учир нэрээ дэвшүүлсэн
Б.Баясгалан ・ 05 сарын 06, 2021
Улс төр
Х.Тэмүүжин: Н.Номтойбаяр нарын учруулсан хохирлыг санаатайгаар АН-ын гишүүдэд тохох гэж байна
Б.Баясгалан ・ 02 сарын 07, 2020
Улс төр
АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн тойргийн мандатын асуудлаар санал хүргүүллээ
Х.Оргил ・ 01 сарын 20, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.