Өнөөдөр Хөвсгөл аймгийн нутгаар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,  Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 31-нд нутгийн зарим газраар  секундэд түр зуур 16-18 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.