"CALLPro" LLC-г үүсгэн байгуулагч, "FARO education" англи хэлний сургалтын төвийн захирал, "UB Comedy" клубын гишүүн Б.Идэр-Одын зөвлөгөө

 Алсын хараагүй бизнесүүд хэмнэлт гаргахаараа хамгийн түрүүнд хүнийхээ цалин, хангамжаас хасдаг

Энэ бол хэмнэлт хийх хамгийн залхуу, бүдүүлэг арга. Буруу юман дээр хэмнэх гэж байхаар, хүмүүсээ сайн дэмжээд, илүү орлогын төлөө хамтдаа зүтгэх нь хэдэн арав дахин ашигтай байдаг.

Яс суугаад харвал, бизнесийн үйл ажиллагаанд хэмнэлт гаргаж болох өчнөөн юм байдаг. Хүнээсээ битгий эхлэ.

Малчин хүн малд гүйдэг хэддээ өглөөний өрөмний зузааныг, оройны тарагны ихийг өгдөг болохоос, хоёрын хооронд аяга тараг хэмнэх гэдэггүй. Бизнес гэдэг чинь 100 хувь хүн шүү дээ" хэмээн фэйсбүүк хуудсаараа зөвлөжээ.