Х.Оргил
12 сарын 30, 2020
Хүүхэд залуус, гэр бүлийн эрх хамгаалал, хөгжлийн асуудлаар ярилцах “АЙЛ ГЭР” подкастын анхны дугаарыг хүргэж байна.Тус подкастыг Тогтвортой хөгжил, түншлэлийн "Амгалан дэлхий" ТББ, Нийслэлийн ГБХЗХГ , “Васт монголия” студийн хамтран хүргэж байгаа юм.
✔Аавынхаа тамхины хэрэглээг бууруулж, мөнгийг нь хуримтлуулах санааг хүү нь гаргажээ. Эцэг эх нь хүүгийнхээ санаачлагыг дэмжснээр хуримтлалын эхлэлээ ч тавьсан байна. Энэ бол гэр бүлийн хүрээнд хүүхэд оролцож байгаа нэг хэлбэр юм.
✔Ингэж аливаад оролцож, оролцох эрхээ эдлэсэн хүүхдүүд өөрийгөө зөв илэрхийлдэг, өөртөө итгэлтэй, аливаад санаачлагатай, чин сэтгэлээсээ ханддаг болж төлөвшдөг тухай мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Хэрхэн яаж, хэзээ хүүхдийнхээ оролцоог дэмжих вэ?
“Айл гэр” подкаст энэ сэдвээр хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгайтай ярилцлаа. Подкастаа хүлээн авна уу.
Тэрбээр "Хүүхэд өсөж хөгжих, хүн болж төлөвших гол үндэс нь гэр бүл юм. Тэгэхээр эцэг эхчүүд гэр бүлийнхээ амьдралд хүүхдийн оролцоог хэрхэн дэмжиж байна вэ гэдэг дээр сайн бодож үзэх ёстой. Хүүхэд дэлгүүрт өөртөө таалагдсан тоглоомоо авах гэхээр зарим ээж аавууд өмнөөс нь сонголт хийгээд, үүнийг биш түүнийг ав гэдэг. Хэрэв энэ мэт хандлага гаргадаг бол хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээ больчихдог. Хуучин бидний үед бол эцэг эхийнхээ үгнээс гардаггүй сайн хүүхэд, даруу томоотой хүүхэд гэж ойлгодог байлаа. Гэтэл орчин цагт хүүхдийн хүсэл сонирхол, хүмүүжил хандлага шал өөр болсон. Үүнийг манай эцэг эхчүүд ойлгодоггүй. Ойлгодоггүй учраас өөрийнхөө явж ирсэн замаар хүүхдээ явуулах гээд зүтгэчихдэг. Ингэж л гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн хоорондын үзэл хандлагын зөрчил үүсдэг. Оролцоо гэдэг нь хүүхэд хөгжлийн эх булаг. Ийм хүмүүжил, оролцоотой өссөн хүүхэд өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг "
#Яг үнэндээ эцэг эхчүүд хүүхдийн оролцоо гэж юу болох, тэр байтугай хүүхдээ хөгжүүлэх арга барилаа мэдэхгүй байна гэж хариулжээ. 75 хувь нь гэхээр асар өндөр тоо байгаа биз. ХЭҮК-ийн судалгаа шүү дээ. Иймээс л гэр бүл, хүүхэд хүмүүжүүлэх тал дээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй байна." хэмээн ярьж байна.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.88] ・ 2020.12.30 Хариулах
Хүүхэд хүмүүжилэн гэдэг чухал асуудал.Баярлалаа
Зочин [66.181.182.104] ・ 2020.12.30 Хариулах
тайван схан ярьдаг хүн бна.Хүүхэд хүмүүжлийн асуудал дээр асуух зүйл аймаар их бна аа.
Зочин [202.21.109.85] ・ 2020.12.30 Хариулах
Сайхан мэдээлэл байна.
Зочин [202.21.109.85] ・ 2020.12.30 Хариулах
Зочин
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs