/Энэтхэгт/ Муслим шашинтай гэр бүлээс гаралтай бүсгүй Хиндү найз залуутайгаа оргон зайлсан ч гэрийнхэн нь түүнийг буцаан авчирсан байна. 

Улмаар түүнийг зодож шийтгэн, модноос босоогоор нь хэдэн цагийн турш хүлжээ. Нэр нь үл мэдэгдэх 18 настай бүсгүй гэр бүлийн хүсэлтийг дагалгүй өөр шашинтай залууд хайр сэтгэлтэй болж, оргон зугтаасан  учир баригдан таван цагийн турш зодуулсан гэж орон нутгийн мэдээллийн сувгаар мэдээлжээ. 

Түүний бичлэгийг гэрч гар утсаараа авсан байна. Тосгоны удирдлага охиныг шийтгэхийг гэр бүлд нь даалгавар болгосон аж. 

Уг бичлэгт нэг эрэгтэй охины үснээс зулгааж, өөр нэг хүн  охиныг модоор балбаж байгааг харуулсан бөгөөд эргэн тойронд нь тосгоны хүмүүс бүчин уг явдлыг харж байжээ. 

Цагдаа дуудсан боловч ямар нэгэн баривчилгаа хийгдээгүй гэж мэдэгджээ.