ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн өмнөд нутгийн Ченнаи хотын эмнэлэгт байсан 7 настай хүүгийн амнаас нийт 526 шүд гарсан гэж Энэтхэгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. 

“Saveetha” шүдний эмнэлгийн Эрүү нүүр, амны хөндийн эмгэг судлал төвийн тэргүүн Пратиба Раманигийн хэлснээр,  өнгөрсөн сараас эхлэн хүүгийн эрүү хавагнаж, хүчтэй өвдөх болжээ. Эмч нар хүүгийн амны рентген зургийг авч үзэхэд түүний шүд гажигтай байсан байна. 

Өнгөрсөн сард П.Раманигаар ахлуулсан эмч нар хүүд 4-5 цагийн мэс ажилбар хийсэн байна. “Хүүгийн амнаас нийт 526 шүд гарснаас хамгийн бага нь 0.1-15 миллиметрийн хэмжээтэй байсан. Хамгийн жижиг шүд хүртэл гадна талаараа паалан бүрхэвчтэй байсан. Мэс ажилбар амжилттай болж, хүү 21 шүдтэй болсон гэж” гэж П. Рамани “CNN” сувагт мэдээлсэн байна.


Эх сурвалж МОНЦАМЭ агентлаг