БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар шинэ театрын барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үндэсний хэмжээний театр, үндэсний хэмжээний томоохон музейтэй болох асуудлыг ЗГ-аас яаралтай эхлүүлэх шийдвэр гарч байна" гэв.

Ерөнхий сайдын захирамж гарсан учаас театруудын газрын асуудал зураг төсөв хөрөнгө оруулалтыг судлаад ойрын хугацаанд Засгийн хуралдаанаар оруулж шийдвэр гаргах юм байна.