Япон улс инженер, электроникийн салбарт тэргүүлэгч орон гэдэгт олон хүн санал нийлдэг. Сүүлийн үед япон инженерүүдийн галзуу ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр олон шинэ нээлтийн талаар хэвлэлүүд хүргэх болжээ. Дэлхийн зах зээлүүд зай завсар багатай байгаа энэ цагт мандах нарны орны бүтээгчдийн хүнд хэрэггүй, ашиггүй “нээлтүүд” хийх нь ч аргагүй биз ээ. Гэвч тэдний дунд ирээдүйд хүмүүний амьдралд нөлөөлж чадахуйц бүтээлүүд ч байгаа юм. Барууны ертөнцийг инженерийн ухаанаар гайхшруулсан найман шинэ бүтээлийг танилцуулъя.

8. Хувьсгал хийсэн автомат худалдааны машин

Японы автомат худалдааны машинаас бараг бүхнийг авч болно.  Дэлхийн бусад орны машинаас зөвхөн амттан, кофе гардаг бол Японыхоос борооны шүхэр, өндөг, салат, бүр дотуур хувцас ч авч болно. Энэ хэдий гайхамшигтай нээлт биш ч зах зээлд томоохон орон зай эзэлжээ. 

7. Бодол уншдаг камер

Хүний тархины үйл ажиллагаанд нэвтрэнэ гэдэг шинийг санаачлагчдын хувьд боломжгүй зүйл. Харин Японы инженерүүд тархины гадаргууны мэдрэлийн үйл ажиллагаанаас урган гарч байгаа долгионыг санадаг Neurocam хэмээх камер бүтээжээ. Санах ойгоо улмаар дижитал зураг болгон хөрвүүлдэг аж. Камерыг бүрэн хөгжүүлж дуусаагүй байгаа ч бодол унших талд хийсэн анхны томоохон бүтээл юм. 

6. Бикарбон зай

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өнөө цагт хүн төрөлхтөнд тулгарсан томоохон асуудлуудын нэг юм. Тиймээс Power Japan Plus компани байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бүтээхийг зорьж, үр дүнд нь цэнэглэж болдог “Органик нүүрстөрөгчийн зай”-г гарган авчээ. Уламжлалт хувилбартай харьцуулахад илүү хүчирхэг, удаан ажилладаг. Орчин үеийн зайнуудаас цэнэглэхдэх нь 20 дахин хурдан аж. Түүнчлэн байгальд ээлтэй учир дахин боловсруулах боломжтой.