Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар энэ сарын 09, 10-нд манай улсад айлчилсан Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Тэрээр айлчалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийв. 

Энэхүү айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам