Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын энэ сарын 09, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Япон Улсын Засгийн газраас коронавируст халдварын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэжээ. Уг зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан 5 дахь айлчлал болж байна.