Ассашёорюү Дагвадорж Өвөрмонголын өөртөө засах орныг зориод байгаа билээ. 

Тэрбээр Өвөрмонголын их аварга үзэмчин бөх Баярбаатарт шинийн наймны өдөр зорин очиж золгосон ажээ.
Баярбаатар бол 1024 бөхтэй наадамд гурав түрүүлж, гурав шөвгөрч 512 бөхтэй наадамд долоон удаа түрүүлж найман удаа шөвгөрсөн, 256 бөхтэй наадамд 34 түрүүлсэн их аварга юм. Мөн 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн байдаг.

Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж өөрт нь золгохоор очих болсноо утсаар хэлэхэд тэрбээр барьц алдан сандарчээ. Ассашёорюү түүнийг тайвшруулж 

“Эрхэм ах та гэрийнхээ хойморт намайг хүлээгээрэй. Бэлдэж зэхэж хөл алдах хэрэггүй. Би дүү хүний хувьд, бөхийн жудгийг бодож таньтай золгохоор шийдсэн юм” хэмээн ярьжээ. 

Гэсэн ч Баярбаатар аварга Хатавч боомтон дээр түүнийг хөтөлгөө морьтой угтан тосож, хөгсөж баярласан нутгийн зон олон Зүүн Үзэмчин хошуун дахь их аваргын гэр хүртэл дагаж давхилдсан гэнэ. Өвөрмонголын бөх, их аварга Баярбаатар Ассашёорюү Дагвадоржид эмээл хазаартай шарга морь бэлэглэжээ.

Эх сурвалж: http://mn.cctv.com/2