Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улс Японд 100 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болсон билээ. Ажил амьдралаараа салшгүй Япон улстай холбоотой манай иргэд ч бас сайн дураараа тус улсад туслах аяныг эхлүүлээд байна. Тухайлбал Асашёорюү Д.Дагвадорж анх санаачилга гарган цаг хэцүү үед тусламжийн гараа сунгаж ирсэн Японы ард түмэнд туслахыг уриалаад 10000$ хандивлаж байгаагаа дуулгасан юм. Тэгвэл өчигдөр тэрбээр албан ёсоор хандивын данс нээжээ. Тэрбээр энэ тухайгаа "Би тодорхой хугацаанд доорх 3 банкны дансаар халуун сэтгэлийн аян эхлүүлж байна. Цугларсан хандивыг миний бие шууд Япон улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаокад гарт нь гардуулж өгөх болно" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Та ч бас уг аянд нэгдэхийг хүсвэл уг дансаар мөнгөө илгээж болох нь ээ.

Хандивын данс:

ХААН банк 5178035875

ХАС банк 5002452941 ,

Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2900016496

Хүлээн авагч Долгорсүрэн Дагвадорж