БНСУ-д зорчих визэнд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээ батлах, хэрэгжүүлэх журмыг 2019 оны 12 дугаар сарын 2-ноос мөрдөж эхэлжээ.

Энэхүү журмаар Солонгос улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авахыг сануулсан байна.

Тухайлбал уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно гэжээ. 

Үүнд:
1. Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (1-3 жил хүртэлх)
2 Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (6 сараас 3 жил хүртэлх)