Дахин төрөлтөд итгэдэг хүн цөөн байдаг ч дежавю буюу өмнө болж байсан мэт мэдрэмж олон хүнд төрж байсан нь гарцаагүй. Үүнийг парапсихологт өмнөх амьдралтай холбоотой дурсамжууд бидэнд эргэн санагдаж байна гэж үздэг аж.

Та урьд нас байдаг гэдэгт итгэдэг үү? Заримдаа бидэнд өмнө нь амьдарч байсан ч юм шиг, балар эртний дурсамж сэргээд ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Харамсалтай нь энэ талаар бидэнд хангалттай хэмжээний мэдлэг байхгүй. Гэхдээ одоогийн амьдралын хань чинь таны урьд насны хайр байсан гэдгийг батлах хэд хэдэн шинж тэмдэг байна.


1. Тав тухтай мэдрэмж 

Хувь заяагаараа холбогдсон хүнтэйгээ хамт байхад нэг л дотно, тав тухтай мэдрэмж төрдөг гэдэг. Хамт байхад ойн захад орших байшин дотроо ил галтай зуухны дэргэд сууж байгаа мэт тав тух мэдэрдэг гэж олон сайхан хос хэлж байсан. 


2. Цаг хугацаа

Дотны хүнтэйгээ хамт байхад цаг хугацааны хязгаар арилж, эргэн тойрны бүх зүйл зогссон эсвэл алга болсон мэт санагдаж байсан уу? Тэгвэл та урьд насандаа хайрлаж байсан хүнээ олжээ.


3. Сэтгэл хөдлөл 

Тэр хүнтэй байхад нэг л сонин мэдрэмж төрөөд байдаг. Баяр баясал, тайвширал, догдлол нэгэн зэрэг. Таны дотор орвонгоороо эргэчихсэн мэт нэг л тааламжтай санагдана. Та энэ хүнтэй дөнгөж танилцсан ч олон жил хамт амьдарч байсан мэт дотно зүйл мэдэрнэ.


4. Дурсамж 

Тантай энэ насанд тохиолдож байгаагүй ч өмнө нь болж байсан мэт санагдах үйл явдлуудын тухай дурсамж сэргэж эхэлнэ. Энэ бол дежавю. Та яг одоо хайртай хүнтэйгээ хамт хийж байгаа энэ зүйлээ өмнө нь яг ингээд хийж байсан мэт санагдах ч гүйцэд санаж чаддаггүй. Иймэрхүү мэдрэмж та хоёрт хоёуланд чинь төрөх нь гайхалтай.


5. Бие биенийхээ бодлыг уншдаг 

Жинхэнээсээ бодол уншдаг гээд төсөөлдөө. Та хоёр бие биенийхээ бодлыг уншиж, хэлж дуусаагүй байсан өгүүлбэрийг нь гүйцээж чадна. Тэр байтугай дөнгөж бодсон бодлыг нь хүртэл хэлчихдэг. Ийм зүйл тохиолдож байсан уу? Хэрэв тийм бол та өмнөх амьдралынхаа хайртай учирчээ. 


6. Итгэл 

Та хоёрын хооронд хий хоосон хардалт, маргаан бараг үүсдэггүй гэж хэлж болно. Харилцаа чинь хялбар бөгөөд бүрэн итгэлцэл дээр тогтдог. Та хайртай хүндээ бүрэн нээлттэй хандаж, хууран мэхлэлт, араар тавилтаас огт айдаггүй. Та түүнд өмнө нь хэнд ч итгэж байгаагүйгээрээ итгэж чадна. 


7. Үл харагдах холбоос 

Та түүнээс хол байсан ч түүнийг мэдэрч чаддаг. Түүний сэтгэл санаа, биеийн байдлыг мэддэг бөгөөд сэтгэл зовнил байгаа эсэхийг нь ч төвөггүй мэдэрнэ. 


Та урьд насанд итгэдэггүй байж болно. Гэхдээ энгийн үгээр тайлбарлах боломжгүй, ер бусын мэдрэмжүүд хүн бүрт төрдөг. Өмнөх амьдралаараа холбогдсон хос үнэхээр байдаг. Тэднээс онцгой энергийн хүч ялгардаг юм. Тэд бие биенээ бүрэн ойлгож, хамт байхдаа жинхэнээсээ аз жаргалтай байж чаддаг. Та ч гэсэн бүх насныхаа хайртайгаа учирсан байх магадлалтай.