Цаг нь болохоор бүхнийг орхиж сур

Хэрэггүй харилцаа холбоог тасалж, буруу зуршлаас салж, хэчнээн хөгжилтэй үдэшлэг байсан ч цаг нь болохоор гэртээ харьж сур. Сөрөг бодол, гунигт дурсамж, зовлон дагуулдаг харилцаа, муугаар нөлөөлдөг хүмүүсээс цаг тухайд нь ангижирч байх хэрэгтэй. 


Бие биедээ боломж олго

Ямар нэгэн шалтгаанаар бие биедээ хүссэн зүйлийг нь өгч чадахгүй бол өөр хэн нэгэнтэй учирч илүү аз жаргалтай, тайван, тухтай байх боломжийг олгохын тулд харилцаагаа дуусгаж сур. 

Харамч зан гаргах хэрэггүй


Хүн бүр өөрийн хэмнэлээр амьдарч, өөрийн гэсэн давтамж, хэмнэлээр хөдөлж, өөр өөрийн аргаар туршлага олж авдаг. Иймд бусад хүмүүсээс өөрийнхөөрөө аз жаргалтай байх боломжийг нь бүү булаа. 

Хэн нэгэнтэй резонанст орсон бол – та хоёр бие биенээ олж, хамт нэгэн хэмнэлээр бүжиж байна гэсэн үг. Харин сунжирсан диссонанст орсон бол туршлага суусандаа талархан, нөгөө хүнээ орхих хэрэгтэй. Цаг тухайд нь орхиж сур. 


Өөрийнхөө амьдралыг бусад хүн үнэлдэгээс илүү өндрөөр үнэлж бай

Хэн нэгэн өөрийгөө таниас илүүд тавьдаг бол цаг тухайд нь орхиж сур. Хэн ч хэний ч төлөө амьдралаа золиослох шаардлагагүй. Хэн нэгний төлөө зүтгэсээр өөрийгөө алдаж, өөр хүнд уусаж, тэр хүний ертөнцөд амьдрахад хүрдэг. 


Бие биедээ өгдөг, солилцдог, харилцан үйлчилдэг харилцаа л үр өгөөжтэй байдаг

Хэн нэгэнтэй амьдралаа холбоно гэдэг хос бүжиг бүжиглэхтэй ижил. Нэг нь нөгөө хосынхоо хөл дээр гишгэж, өвтгөж, цус урсгаж байвал бүжиглэхээ болих хэрэгтэй. Шархаа эмчилж өөр хос олж, шинэ бүжиг эхлүүлэн нь зүйтэй. Энэ бүх төрлийн харилцаанд хамаатай – амраг хосын, гэр бүлийн, ажлын хамт олны гэх мэт. 


Үүссэн нөхцөл байдлаас цаг тухайд нь холдож сур

Бүхнийг орхин явах хэрэгтэй тэр мөчийг та дотроо мэддэг шүү дээ. Өөртөө итгэ, бүү ятга, өөрийгөө ч, өрөөлийг ч бүү хуур. 


Бусдын шүүмж, санаа бодлоос холд

Таны тулах цэг хаана байдаг бэ? Тулах цэгээ олсон цагт л дэлхийг эргүүлж чадна шүү дээ. Түүнийг бусдаас хайх хэрэггүй. Өөрөөсөө хай. 


Хий хоосон хэнээ, айдсаас цаг тухайд нь сал

Гэхдээ мөрөөдөх, эрмэлзэхээ зогсоох хэрэггүй. Оролдлогоо үргэлжлүүл. Алдаа гаргахаас айх хэрэггүй. Алдаа бүрийн цаана оролдлого, туршлага үлддэг юм. Бусад хүмүүс юу гэж бодохыг тоох хэрэггүй. Оролдлого тань бүтэлгүйтсэн ч асуудлыг орхиж, цааш явах хэрэгтэй. 


Бүх юм цаг хугацаатай