Бизнес эрхлэгч, тэрбумтан, хүмүүнлэг үзэлтэн, хөрөнгө оруулагч Уоренн Баффет бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Тэрээр хамгийн анхны хөрөнгө оруулалтаа 11 настай байхдаа хийсэн. 13 настай байхдаа сонин тараагчийн ажил хийж, энэ насандаа орлогын тайлангаа мэдүүлж байжээ. Эдүгээ Уорeн Баффет олон улсын хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Гэхдээ зөвхөн дээрх ажил, албан тушаал нь түүний бизнесийг амжилттай болгосон юм биш. Түүнд ёс суртахуун, ёс зүйн үнэт зүйлс нь ихэд нөлөөлсөн бөгөөд тэрээр жинхэнэ буяны хүн юм. Учир нь Уорен Баффет өөрийн бүх хөрөнгөө буяны байгууллагад өвлүүлнэ гэдгээ амлаж, нэг бус удаа өглөг, хөрөнгө оруулалтын талаар ярьж байсан.


Тэрээр амжилтад хүрэхийг хүсэж буй хүмүүст дараах 12 зүйлийг зөвлөжээ.

#1. Өөрийн нэр хүндийг дээдэл.

«Нэр хүндийг олоход 20 жил шаардлагатай. Харин үгүй хийхэд 5 минут л хангалттай. Та үүний талаар бодож эхэлсэн үед аливаа зүйлд өөрөөр хандаж эхэлнэ». Нэр хүндийг үргэлж хайрлаж, хамгаалж байх хэрэгтэй бөгөөд түүнийг олж авахын тулд маш олон жил шаардагддаг. Тиймээс таны нэр хүндийг тань асуудалд оруулж мэдэх зүйл хэзээ ч бүү хий.


#2. Илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөө ажилла.

«Өнөөдөр хэн нэгэн модны сүүдэрт сууж байгаа. Учир нь тэрээр уг модыг олон жилийн өмнө суулгасан». Хэрэв та ирээдүйгээ аз жаргалтай, сайхан байлгахыг хүсэж байгаа бол өнөөдөр хөдөлмөрлөж эхлэх хэрэгтэй. Өнөөдөр танд байгаа бүх зүйл таны урьд өмнө хийсэн хөдөлмөрийн хөлс юм.


#3. Зах зээлд үнэ цэнтэй үйлчилгээг хүргэ.

«Үнэ бол таны төлж буй зүйл. Харин үнэт зүйл бол таны авч буй зүйл юм». Аливаа компанийн үнэ цэн нь тухайн компанийн үзүүлж буй үйлчилгээ юм. Яг энэ дүрмээр та бизнесээ эхлүүлж, ажиллах хэрэгтэй. 


#4. Өөрийгөө өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүл.

«Өөрөөсөө илүү хүмүүстэй цагийг өнгөрөө. Тэгвэл та ч гэсэн илүү болно». Амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол өөрийгөө амжилттай хүмүүсээр хүрээлүүл. Та цагийг ямар хүмүүстэй өнгөрүүлнэ, тэр хүмүүс таны амьдралд маш том нөлөө үзүүлж, таны хэн байгаа нь тэднээс шалтгаалах юм. 


#5. Тэвчээр бол амжилтын түлхүүр.

«Та ямар ч авьяастай, хөдөлмөрч бай зарим зүйлд цаг хугацаа хэрэг болдог. Хүүхэд нэг сарын дотор төрдөггүйтэй адил». Авьяас, хөдөлмөр чухал хэдий ч тэвчээр маш том үүрэг гүйцэтгэдэг. Амжилта д хүрэхийн тулд та тэвчээртэй байж сурах хэрэгтэй.


#6. Эрсдлийг урьдчилан тооцоол.

«Эрсдэл гэдэг бол та юу хийж байгаагаа мэдэхгүй байхад бий болдог зүйл». Эрсдэл гаргах хэрэгтэй. Гэхдээ үүнд ухаантай хандах. Эрсдлийг урьдчилан тооцолсноор та юуг, хэрхэн хийх гэж буйгаа илүү тодорхой мэдэх болно.


#7. Дуртай зүйлээ хий.

«Дуртай зүйлээ хийж эхлэх үе хэзээ нэгэн өдөр ирдэг. Дуртай ажлаа хийгээд үзээрэй. Тэр үед та өглөө ямар ч зовлонгүй босож, ажилдаа дуртай явах болно».


#8. Өрсөлдөгчөө мэд.

«Бизнесийн ертөнцөд арын толь урд тольны дүрээс илүү цэвэр байдаг». Өрсөлдөгчөө мэдэх нь өөрийгөө мэдэхээс илүү чухал зүйл. Амжилттай бизнесмэнүүд өрсөлдөгчөө юу хийж, яаж байгааг байнга ажигладаг. Тэднийг сайтар судалж, мэдсэнээр ирээдүйд ялан дийлж чадна.


#9. Урагшлахын тулд жижиг алхамуудыг хий.

«Би долоон футын хонгилоор алхах арга хайлгүй алхаад гарч чадах нэг футын хонгил хайдаг». Амжилт нэг шөнийн дотор ирдэггүй бөгөөд тууштай хүнд аажмаар ирдэг зүйл.


#10. «Үгүй» гэж хэлж сур.

«Жирийн амжилттай болон жинхэнэ амжилттай хүмүүсийн ялгаа нь жинхэнэ амжилттай хүмүүс «үгүй» гэж хэлж чаддагт байдаг». Та хийж буй зүйлээ сайтар хянаж, цаг заваа зөв зарцуулах хэрэгтэй. Тиймээс танд ямар ч хэрэггүй, үнэ цэнгүй зүйлд цаг заваа зарцуулах хэрэггүй. Иймд та «үгүй» гэж хэлж сурах хэрэгтэй.


#11. Шударга зан бол маш ховор бэлэг.

«Шударга зан бол маш ховор чанар юм. Хямд хүмүүсээс үүнийг хүлээх хэрэггүй». Бүх хүн тантай үнэнч, шударга харьцаж байгаа гэж бодох хэрэггүй. Тиймээс сайтар шүүж үнэнч, шударга байх хүмүүсийг сонгож хажууд нь байх хэрэгтэй.


#12. Хяналтыг гартаа ав.

«Өөрийн цагийг хянаж сур. Ингэсээр та «үгүй» гэж хэлж сурна. Таны амьдралыг хэн нэгэн удирдах ёсгүй. Та өөрөө өөрийнхөө амьдралыг удирдах ёстой».