2018, Наймдугаар сарын 21, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Эльбрус оргилд гарсан хэл, сонсголын бэрхшээлтэй аялагч Ч.Мөнгөндалай эх орондоо ирлээ

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй аялагч Ч.Мөнгөндалай  энэ сарын 19-ны өдөр Европ тивийн ноён оргил 5,642м өндөр Эльбрус оргилд амжилттай гарч, эх орныхоо далбааг Эльбрусын оргилд мандуулсан билээ.

Тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ. Үргэлжлүүлж унших


2. Н.Энхбаяр: Намайг зогсоох өө байхгүй болохоор эрх баригчид сонгуулийг гацааж байна

МАХН, Ногоон нам, Иргэний зориг зэрэг улс төрийн намууд өнөөдөр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн  нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрх баригчид зөвхөн төрийн албанд ажиллаж байсан хүнийг Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдүүлнэ гэсэн даалгаврыг Үндсэн хуулийн цэцэд өгчихлөө. Үргэлжлүүлж унших


3. ФОТО: Байгалийн гамшгийн үед ажилласан албан хаагчдыг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа. Үргэлжлүүлж унших


4. УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын хэргийн талаар дараах хариуг өгчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын хариуг өгч, тус хэрэгт нэр холбогдсондоо харамсаж буйгаа бичгээр илэрхийлсэн хэмээн мэдэгдээд буй юм. Үргэлжлүүлж унших


5. Ж.Батзандан: Цаг боллоо, одоо өөрчилье

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, Монголын улстөрд үүсээд буй асуудал, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Би УИХ-ын гишүүнээр 6 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн ордон дотор юу болдог, юу болдоггүйг хангалттай харлаа. Үргэлжлүүлж унших