2018, Зургаадугаар сарын 22, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • НМХГ-ын хурлын танхимд 10 цагаас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын шалтгаан, авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар бэлтгэгдсэн шинэ офицеруудад цол, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.



2018, Зургаадугаар сарын 21, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Instagram видео тоглуулах IGTV, Standalone аппликейшнуудыг нэвтрүүлэх гэж байна

Өнөөдөр Инстаграм нь IGTV, standalone апп-уудыг нэвтрүүлэх болсоноо зарлалаа. Инстаграмын хэрэглэгчид IGTV апп-д нэвтэрсэнээр дагагчдынхаа оруулсан видеог автоматаар үзэх мөн инстаграмын санал болгосон видеог үзэх болно. Үргэлжлүүлж унших


2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталлаа

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ.

Дүрмийн шинэчлэл нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм. Үргэлжлүүлж унших


3. Меланья Трамп тусгай албанд ханджээ

АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп өөрт нь болон хүүд нь заналхийлсэн тухай Тусгай албанд хандсан байна. Энэ тухай “Daily Caller” цахим хуудас мэдээлжээ.

Цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж байгаа явдлын талаар Америкийн жүжигчин Питер Фонд “Твиттер” хуудастаа жиргэхдээ “Бид Бэррон Трампыг эхээс нь салгаж, гаж донтонгуудтай нэг торонд хийвэл таарна. Үргэлжлүүлж унших


4. ФОТО: С.Чинзоригийг огцрохыг шаардаж байна

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа цуглаан хийж байна. Тэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж байна. Үргэлжлүүлж унших


5. Амь үрэгдсэн 200 цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өглөө

Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн 200 цэргийн албан хаагчдын шарилыг Умард Солонгос АНУ-д шилжүүлэн өгсөн тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Америкийн 7700 орчим цэргийн албан хаагч ор сураггүй алга болжээ. Үргэлжлүүлж унших