2018, Зургаадугаар сарын 13, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНТАЙ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж заасан нь шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
  • “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 2018 оны 06 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
    Дэлхийн 25 орны 1400 орчим цэргийн алба хаагч оролцох тус сургуулийн зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар өнөөдөр 11.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал болно.



2018, Зургаадугаар сарын 12, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Д.Трамп, Ким Жөн Ун нар үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар яриа хэлэлцээ хийснийхээ дараа үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зуржээ.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ. Үргэлжлүүлж унших


2. Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайлан зөрчилгүй гарлаа

Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.

Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. Үргэлжлүүлж унших


3. Статистик: Улсын дундаж цалин 998 мянган төгрөг байна

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр иргэдийн цалин хөлсний тоон үзүүлэлт ямар байгааг бид хүргэе. Үргэлжлүүлж унших


4. М.Энхболд: Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг

Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр манай сайхан эх оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монголын хууль тогтоох Парламентын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Үргэлжлүүлж унших


5. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал гэрэлт ирээдүйтэйгээ золгоно

Пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал БНАСАУ гэрэлт ирээдүйтэйгээ золгоно хэмээн Японы засгийн газар үзэж байна гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Японд айлчилж байгаа Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохаммадтай хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн тухай Kyodo агентлаг мэдээлжээ. Үргэлжлүүлж унших