Манай улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийв. /Шийдвэрийг Энд болон энд дарж уншина уу./

Мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Шинэ коронавирустэй холбоотой өнөөдрийн мэдээнүүдийн доор үзэл ядалтын өнгө аястай сэтгэгдэл маш их байна. Аль нэг улсын иргэнийг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах зэрэг Үндсэн хуулийн зүйл заалтын эсрэг турхирсан сэтгэгдэл олон байна. 

Бид үзэн ядалтаар халдварт өвчин, гамшгийг даван гарч чадахгүй. Дэлхийн аль ч улсын түүхэнд асуудлыг үзэн ядалтаар шийдвэрлэсэн жишээ байхгүй. Тиймээс хаана хаанаа сандрахгүй байж, үзэн ядахгүйгээр энэ асуудлыг давж гарах зайлшгүй шаардлага байна. 

Коронавирус илэрсэн иргэн гуравдугаар сарын 02-нд Улаанбаатарт ирсэн, 06-нд шинж тэмдэг илэрсэн. Тухайн хүн энэ хугацаанд Улаанбаатарт нийт 30 орчим объеоктоор явсан бүх маршрутыг гаргасан. Дээрх хугацаанд тус газруудаар явсан хүмүүс өөрсдийгөө гэртээ тусгаарлаж, хариуцлагатай байх шаардлагатай байна.

Энэ үед бүгдээрээ хуурамч мэдээллийн эсрэг хүчээ нэгтгэн ажиллая" хэмээн уриаллаа.