Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд буюу нийт 15 хоног хатуу хөл хорио тогтоож, гамшгаас хамгаалах Улаан түвшинд шилжүүлэхээр боллоо.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу Улаан түвшинд шилжих дээрх хугацаанд зөвхөн дараах 15 чиглэлийн байгууллага ажиллана. Хөдөлгөөнийг 95 хувь хүртэл зогсооно.

Хязгаарлахгүй үйл ажиллагаа:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3. Өмгөөлөл, нотариат

4. Шатахуун, түлшний хангамж

5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт, сав баглаа боодол

6. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, 

7. Цахим банк, автомат тооцооны машин

8. Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9. Харилцаа холбоо, шуудан илгээмж

10. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг /эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр/

11. Хэвлэл мэдээлэл /эрх хязгаарлах/

12. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, 

14. Орон сууц, нийтийн үйлчилгээний контор, СӨХ

15. Буяны үйл ажиллагаа