Гадаад паспортыг хаана, хэдэн төгрөгөөр захиалдаг талаарх багц мэдээллийг хүргэж байна.
Иргэд харъяалал харгалзахгүйгээр дараах 10 цэгт гадаад паспорт захиалах боломжтой бөгөөд ажлын 5 хоногт гарна. Паспорт захиалах үйлчилгээний хураамж 32.500 төгрөг, хугацаа 10 жил. Энэ оны нэгдүгээр сарын 16-наас яаралтай захиалга авахыг албан ёсоор зогсоосон учир зөвхөн энгийнээр захиална.
Гадаад паспорт захиалах төвүүд:
- Баянгол дүүрэг
- Сүхбаатар дүүрэг
- Чингэлтэй дүүрэг
- Сонгинохайрхан дүүрэг
- Баянзүрх дүүрэг
- Хан-Уул дүүрэг
- Дүнжингарав
- Драгон
- Мишээл
- Долоон буудлын Оргил худалдааны төвүүдэд тус тус байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх / Эх хувь /
- Цээж зураг 3 % / 3.5х4.5 см/
- Төлбөр төлсөн баримт / 3 ширхэг /
- Хуучин гадаад паспорт
- Иргэн өөрийн биеэр ирэх
Хүүхдийн бүрдүүлэх материал:
- Цээж зураг 3 % /3.5х4.5 см/
- Төлбөр төлсөн баримт /3 ширхэг/
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг нэг хуудсанд хувилах
- Эцэг, эхийн аль нэг нь заавал ирэх
Мөн гадаад паспортод сунгалт хийхгүй бөгөөд гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн бол шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.
59.153.112.109
Хариулах 2024.02.14
Хүүхдийн яг хэд юмбээ нэг бол 32,500 нэг бол 82,500 нэг бол 15,000 гээд байх юм яг алин бэ
0 0