Нүүрс олборлогч SouthGobi Resources компанийн ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал Б.Аминбөх өнгөрсөн сарын 11-нд Хятад улсад баривчлагджээ. Тэрбээр Рижал хотын хорих ангид залилингийн хэргээр хорьж байгаа. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл тусгай алба байгуулж эл хэргийг мөрдөхийг даалгасан гэв. 

Энэ долоо хоногийн эхээр Southgobi Resources компанийн зүгээс Б.Аминбөхийг ажлаас нь чөлөөлж Бин Ван гээчийг гүйцэтгэх захирлын албан тушаалд түр томилсноо мэдэгдсэн. Reuters агентлаг Рижао дахь хорих анги руу залгасан ч Б.Аминбөхийн талаар мэдээлэл хийхгүй гэжээ. 

Б.Аминбөх нь 2015 оны наймдугаар сард тус компанид ажиллаж эхлээд нэг сарын дараа гүйцэтгэх захирал болжээ. SouthGobi компанид ажиллахаасаа өмнө тэрбээр Ванкувер дэх National United Resources Holding компанид захирлын үүрэг гүйцэтгэх байж.