СИДНЕЙ. /TASS/. Австралийн Мельбурн хотын томоохон дэлгүүрүүдийн нэгээс худалдан авсан шинэхэн усан үзэмнээс ган зүү илэрсэн тухай Виктория мужийн цагдаа нар мэдэгджээ.

Мельбурн хотын баруун Кэролайн-Спринг дүүргийн сүлжээ дэлгүүрүүдийн нэгээс худалдан авсан усан үзэмд зүү илэрсэн нь сүүлийн сард болсон гурав дахь удаагийн тохиолдол болж байгаа аж. Гүзээлзгэнд ган зүү илэрсэн хоёр тохиолдол гарсантай холбоотойгоор цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн юм. 

Энэ хэргийн улмаас хүн бэртээгүй байна. Австралийн 6 мужид гүзээлзгэнээс зүү илэрсэн тохиолдол гарсны дараа цагдаа нар иймэрхүү хэргийг мөрдөн шалгах томоохон ажиллагааг өнгөрсөн оны 9 дүгээр сард эхлүүлсэн юм. Тухайн үед жимснээс зүү илэрсэн тухай 230 орчим мэдүүлэг бүртгэгдсэн байна. Өдгөө 50 настай гүзээлзэгний фермийн ажилтан Ми Ут Чинийг энэ хэрэгт буруутгаж байжээ. 

Түүнчлэн эрх баригчид хүнсний бүтээгдэхүүн дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан  хүнд ногдуулах шийтгэлийг чангатгаж, ийм хэрэг үйлдсэн хүний шоронд хорих хугацааг 10-15 хүртэлх жилээр нэмэгдүүлсэн байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг