18 дахь удаагийн Азийн наадам Жакарта хотноо үргэлжилж байна. Тус наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жингийн барилдаанд өрсөлдсөн манай улсын тамирчин, ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний даваанд БНХАУ-ын Би Шенфенг, дараа нь Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр ялж, шөвгийн наймд Узбекистаны Р.Курбановыг 6:2-оор ялсан. Харин хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид оноогоор (2:12) цэвэр ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр яллаа.